Худалдааны салбарын нийт борлуулалт оны эхний таван сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөг буюу 10.7 хувиар буурчээ. Харин тавдугаар сард өмнөх сараас 210.4 тэрбум төгрөг буюу 12.8 хувиар өсжээ. Тус салбарын борлуулалтын орлого оны эхний таван сарын байдлаар 52.5 хувь нь бөөний худалдаа, 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого оны эхний таван сард 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 622.7 тэрбум төгрөг буюу 13.1 хувиар, бөөний худалдааны борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.7 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар тус тус буурчээ.
Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.
Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт оны эхний таван сард 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 12.8 хувиар буурсан байна. Харин тавдугаар сард өмнөх сараас 170.1 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )