АНУ-ын Хөрөнгийн биржийн Аж үйлдвэрийн Dow Jones индекс энэ оны эхний хагас жилийн дунджаар 25618.42 нэгж болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Тэгвэл Токиогийн Хөрөнгийн биржийн Nikkei-225 индекс хагас жилийн дунджаар 21339.3 нэгж болж, өмнөх оны мөн үеийн дунджаас 0.6 нэгжээр өсжээ.
Харин Лондонгийн Хөрөнгийн биржийн FTSE-100 индекс оны эхний хагас жилийн дунджаар 6650.59 нэгж болж, өмнөх оны мөн үеийн дунджаас 13.5 нэгжээр буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )