Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт орон даяар явагдлаа

2020 оны 07 сарын 22

Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог бөгөөд одоогоор нийт нутаг дэвсгэрийн 443.3 км2 буюу 28.3% тарваган тахлын байгалийн голомттой байна.

Сүүлийн жилүүдэд Монгол-Алтай, Хангай, Дундад халхын тарваган тахлын байгалийн голомтод тахлын эпизоот өндөр идэвхтэй явагдаж байна.

Монгол улсад 1999-2019 онд тарваган тахлаар  60 хүн өвчилж 18 (30%) нас барсан байна.

Халдвар авсан байдлаар авч үзвэл тарвагатай харьцах, бүүргэнд хазуулах, өвчтэй хүнээс, түүхий тарваганы эд эрхтэн залгих гэх мэт байна.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тарвагатай харьцахгүй байх голомтот нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялах хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай.

Тарваган тахлын дархлаажуулалтад 2020 онд 32810 хүн хамруулахаар төлөвлөснөөс тухайн оны нөхцөл байдлаас шалтгаалан ХӨДББН-өөс нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж, 2020 оны 07-р сарын 22-ны өдрийн байдлаар тарваган тахлын дархлаажуулалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, 18 аймгийн нийт 41000 хүнийг хамруулаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top