Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюки, АНУ-ын Элчин сайд Майкл С.Келчески нартай ээлж дараалан уулзалт хийжээ.
Уулзалтаар УИХ-ын сонгуулийн үр дүн, корона вирусын эдийн засагт үзүүлж буй нөлөө, авч буй хариу арга хэмжээ, төсөв санхүүгийн үзүүлэлт, экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг танилцуулан дэлгэрэнгүй ярилцсан байна.
Мөн цаашдын хамтын ажиллагаагааг шинэ Засгийн газрын үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөртэй уяж өгөх, түүний дотор экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, хар, саарал жагсаалтаас гарах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
хотгор чанага
Хотгор чанага 10 сая доллараа төсөвт төвлөрүүлж Ядуучууд, гэр оронгүй байгаа Монголчуудад өгөөчээ.Japan, ANU, Delkhiin bankaar яах юм бэ