Цар тахлын нөлөөлөл болоод АНУ, БНХАУ-ын ээдрээтэй харилцаа зэрэг нь дэлхийн эдийн засагт ихээхэн эрсдэл дагуулж буй энэ үед алтны фьючерс ханш түүхэн дээд түвшинд хүрч байна.
Өнөөдөр Сингапурын цагаар 9:13 цагт унци алт 1,941.70 доллараар арилжаалагдсан гэж Блүүмберг мэдээллээ. Энэ нь 2011 онд хүрч байсан ханшийн үзүүлэлтээс давж байна. MineLife Pty компанийн ахлах шинжээч Гавин Вендт алтны фьючерс ханш ирэх долоо хоногт 2000 ам.долларт хүрч магадгүй гэсэн байна.
Сануулахад, зургаадугаар сард нэг унц алтны дундаж үнэ 1,736 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 27 хувиар, өмнөх сараас 1 хувиар өсөж байсан.
Сэтгэгдэл ( 0 )