Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин гурван жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдэгдлээ.
Ирэх дөрвөн жил 14.4 тэрбум орчим ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай манай улс уг своп хэлцлийг дахин гурван жилээр сунгах шаардлагатай байсан. Сунгахгүй бол 2016 оноос хойш хурааж хадгалсан гадаад валютын нөөцөөрөө төлж барагдуулах эрсдэлд орох юм. Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавиад, хэлэлцээ үргэлжилсээр үр дүнд хүрчээ.
Сануулахад, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )