Энэ өдөр түүхэнд: Альфред Хичкокийн амьдралын дүрэм

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

1899 оны энэ өдөр Лондоны нэгэн загасчны гэрт хүү төрсөн нь ирээдүйд кино ертөнцийг хурц ухаалаг, маш аймшигтай бүтээлээрээ баяжуулах хувьтай Альфред Хичкок байлаа.

Ингээд түүний амьдралын дүрмээс танилцуулья.

“Хоолой өвдөхөд бүрэн эмчлэх хамгийн сайн аргыг би мэднэ. Огтлоод л боллоо”

“Кино хийж эхлэхдээ л би үзэгчдийн чарлааныг сонсдог”

“Аймхай болж төрсөн минь азтай хэрэг. Зоригтой хүн хэзээ ч саспенс уран бүтээлч болж чадахгүй”

“Үзэгчид үргэлж зугтаж байгаа хүний төлөө зовж байх ёстой”

“Би цагдаа нарын эсрэг хүн биш. Гэхдээ тэднээс дэндүү их айдаг”

“Үзэгчдийг байнга зовоо. Их зовоох тусам сайн”

“Psycho киног үзсэн хүмүүс хашгарч чарлана гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ галзуу хулгана дээр суусан юм шиг чанга биш. Би хүмүүсийг танхимаас хүртсэн таашаалдаа инээн баярлаад гараасай гэж хүссэн”

“Би бүтээлийнхээ баатруудын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдэрдэггүй. Би эхнэртэйгээ аз жаргалтай амьдардаг. Тэдэнтэй огт холбоогүй”

“Ихэнх кинонд алуурчид их амархан юмнууд гардаг. Харин би хүн алах ямар хэцүү, аллага ямар бохир хэрэг болохыг харуулдаг”

“Хаалттай хаалга шиг аймшигтай зүйл үгүй”

“Киноны үргэлжлэх хугацаа хүний давсагны тэсэх чадвараас хамаарах ёстой”

“Миний бүтээлүүд цаг хугацаа өнгөрсний дараа сонгодог гэж үнэлэгддэг. Шүүмжлэгчид анх үзэхдээ байнга шүүмжилнэ. “Психо”-г үзсэн нэг шүүмжлэгч “Хичкокийн замналын шившигт толбо” гэж нэрлэсэн”

“Уран сайхны кинонд найруулагч бол Бурхан, харин баримтат кинонд бурхан бол найруулагч юм”

“Жүжигчид бол мал гэж би хэлээгүй. Би зүгээр л тэдэнтэй мал шиг харьцах хэрэгтэй гэж л хэлсэн”

“Шар үстэй бүсгүйчүүд кинонд сайхан үхдэг. Тэд яг л цусны толбо тодрон харагдах анхны цас мэт”

“Хэрэв би Үнсгэлжинг хийсэн бол үзэгчид тэргэн дотор хүүр хайж эхлэх байлаа”

“Инээх чадвартай байгаа цагт хүн ядуу, зовлонтой биш”

“Миний хувьд айдсаасаа салах цорын ганц арга нь аймшгийн кино хийх”

“Кино урлаг нь дэлгэц, дүүргэх ёстой олон тооны суудлаас бүрддэг”

“Хүмүүс ирээдүйдээ хандаж, капсулд илгээмж үлдээдэг болжээ. Би ч гэсэн адилхан. Би савандаа тэсрэх бөмбөг, дарь хийсэн. Онгойлгосон хүн нь намайг хэн байсныг ойлгог”

“Хүний мэдрэлийн чавхдсаар төгөлдөр хуур мэт наадаж байхдаа би баяртай байдаг”

Top