Экспорт өмнөх сараас 16.9 хувиар ӨСЖЭЭ  

2020 оны 08 сарын 18

Монгол Улс энэ оны эхний долоон сард 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум ам.доллар болсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал, экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар болжээ.Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (16.7%) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 782.8 (17.1%) сая ам.доллароор, импорт 565.2 (16.1%) сая ам.доллароор тус тус буурсан байна.

Харин долоодугаар сард экспорт 960.5 сая ам.доллар, импорт 481.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 138.6 (16.9%) сая ам.доллароор, импорт 14.2 (3%) сая ам.доллароор тус тус өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны эхний долоон сард 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 217.7 сая ам.доллароор буурч, 846.6 сая ам.долларын ашигтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top