КОВИД-19 | 100 сая залуус ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй

2020 оны 08 сарын 18

Азийн хөгжлийн банк болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран COVID-19 цар тахал залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны тайлан бэлтгэн гаргажээ. Тайлангийн дүнгээс товч дурдвал:

2020 онд Ази, Номхон далайн бүс нутгийн 13 орны хувьд 10-15 сая залуус ажилгүй болох эрсдэлтэй байна.

Бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, тээврийн салбаруудад ажиллаж буй бүс нутгийн 100 сая гаруй залуус ажилгүйдэлд өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа аж.

Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн улмаас сургалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаж байгаатай холбогдуулан залуучуудын салбар хооронд хөрвөх чадвар буурч байна.

Засгийн газрууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй асуудлуудыг тухайлан авч үзэж, анхаарал хандуулах нь чухал байгааг сануулжээ. Эдгээр сөрөг нөлөөг зөөлрүүлэхийн тулд залуучуудад зориулсан боловсрол, сургалтын үйл ажиллагаануудыг зохион байгуулах шаардлагатай байна гэж Азийн хөгжлийн банкны мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top