Коронавирусний халдвар, тархалтаас сэргийлсэн шийдвэрүүд эдийн засгийн идэвхжилийг бууруулсан нь салбар бүрийн үзүүлэлтүүдээс харагдаж байгаа билээ. Тухайлбал, Худалдааны салбарын нийт борлуулалт оны эхний хагас жилд 11 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 9.8 хувиар буурсан байна. Харин зургаадугаар сард өмнөх сараас 498.9 тэрбум төгрөг буюу 26.8 хувиар өсжээ. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний хагас жилд 52.8 хувь нь бөөний худалдаа, 47.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого оны эхний хагас жилд 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, бөөний худалдааны борлуулалтын орлого 6.4 хувиар тус тус буурчээ.
Уг салбарын нийт борлуулалтын 84.4 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт оны эхний хагас жилд 9.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурчээ. Харин зургаадугаар сард өмнөх сараас 28.6 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )