Б.Баттөмөр: Монголын бүх банкууд ХУВЬЦААТ КОМПАНИЙН хэлбэр рүү шилжинэ

2020 оны 08 сарын 21

УИХ-ын нэр бүхий гишүүд Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Сануулахад, Монголбанкнаас өмнө нь зээлийн хүүг бууруулах бодлогын баримт бичгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд зээлийн хүүний дундаж 30 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрсэн бол өнгөрсөн жилийн хугацаанд 20.6 хувиас 4 нэгж хувиар буурч одоо 16.3 хувьд хүрч буусан гэсэн мэдээллийг өгч байна. 

Б.Баттөмөр гишүүн хэлэхдээ “Уг тогтоолын төслийг батлан, хэрэгжүүлснээр ирэх дөрвөн жилд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурч, 2023 оны эцэст сард нэг хувийн хүүтэй байхаар үр дүнг нь тооцож байна. Зээлийн хүүгийн зардлын 60 хувийг хадгаламжийн зардал эзэлж байдаг. Манайх шиг өндөр хүүтэй хадгаламжтай  улс дэлхийд ховор.  Тиймээс хадгаламжийн хүүг бууруулах, хугацаагүй хадгаламжийг хүүгүй байхаар зохицуулах зэргээр ажиллана. Банкны үйл ажиллагааны зардал зээлийн хүүгийн зардлын 17 хувийг эзэлж байгаа. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй энэ үед банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахад цахим технологийг ашиглах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тэгвэл Г.Амартүвшин гишүүн зээлийн хүүг бууруулах чиглэлд авах арга хэмжээнүүд чөлөөт зах зээлийн зарчимаараа явна гэж онцолсон. Тэрбээр хадгаламжийн хүүг бууруулна гэж Б.Баттөмөр гишүүний мэдэгдсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Арилжааны банкуудад тусгай нөхцөлтэй хадгаламж гэж байна. Одоо бол системийн нөлөө бүхий бус банкууд хадгаламж татахдаа тусгай нөхцөлтэй татаж байгаа байх. Үүнийг хязгаарлах талаар арга хэмжээ авна. Энэ тогтоол батлагдсанаар Монголбанк өөрийн хамааралд байгаа зардал шимтгэлээ бууруулна. АМТ, ПОС, гүйлгээний шимтгэлээ бууруулах арга хэмжээг дорвитой авна. Банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд давхардсан дэд бүтцүүдийг дундын болгож, зардлаа хуваах, шингээх байдлаар ажиллана” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өнгөрсөн дөрвөн жилд зээлийн хүү 3.8 хувиар буурсан нь сүүлийн 20 жилд гараагүй бууралт. Иргэд олон нийтийн зүгээс зээлийн хүүг цаашид бууруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Банкуудын зүгээс макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ сайн байлгаач, эх үүсвэр татахад гол гэдгийг хэлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсан” гэв.

Тодотгоход, Зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэдэг асуудлаар эдийн засагчид, улстөрчид олон жил ярьж байна. Ярихын нөгөө талд  өндөр хүүний улмаас бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсээр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа  өсөж өндийх боломж хумигдаж байдаг.

Банкны сектор санхүүгийн зах зээл дээр монополь байдлаар олон жил явж байна. Зээлийн хүүг урт хугацаандаа бууруулах гарц нь эдийн засгийн банкнаас хэт хамаарсан хамаарлыг бууруулахад чиглэх ёстой болов уу?  гэсэн асуултыг Б.Баттөмөр гишүүнд хоёр жилийн өмнө тавихад дараах хариултыг өгч байв.

"Монголын төр  зохицуулалт  хийгээгүй учраас өнөөдөр эдийн засгийн 95-аас илүү хувь нь банкнаас хамааралтай болчихсон. Тиймээс  банкны хүү өндөр байгаа. Уг нь төр зохицуулалтаа хийгээд, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлсэн байсан бол өнөөдөр өөр зүйл яригдах ёстой. Монголын төрөөс  цаашид  авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь  банкны эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн хэмжээг аль болох багасгахад чиглэх нь зөв юм. Ядахдаа Засгийн газрын хувьчлалын бодлого нь тийшээ чиглэх хэрэгтэй. Том том үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлахдаа дандаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ёстой юм. Бүхлээр нь хувьчилж байна гээд худалддаг явдал бол Төрийн ордоны нэг өрөөнд л болдог зүйл гээд байгаа шүү дээ. Төр  үүнийг  бодлоготой зохицуулах ёстой. Инфляцыг нам дор түвшинд,  ханшаа тогтвортой, эдийн засгийн өсөлтэй тогтвортой хэмжээнд барихын зэрэгцээ мөнгөний бодлого, төсвийн бодлого,  Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлого,  боловсон хүчний бодлого зэрэг нь харилцан хамааралтай байж нөхцөл байдал сайжирна.  Эдийн засаг сайжрахын  хэрээр  банкны зээлийн хүү буурах ёстой. Эдийн засаг сайжраагүй байхад хүү буурна гэж байхгүй.  Ер нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны шударга өрсөлдөөн байхгүй. Эх үүсвэр олохын тулд хоорондоо байлддаг. Хадгаламж өндөр хүүтэй авчихаж байгаа учраас өндөр хүүтэй зээл гараад байна шүү дээ. Банкны системийг эрүүлжүүлэхтэй холбоотой  бас нэг чухал зүйл бол банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх ёстой. Банкны засаглалыг сайжруулах ёстой. Засаглал сайжруулна гэдэг нь олон нийтийнх болох ёстой. Нэгэнт төрөөс дэмжлэг аваад, ард иргэдийн хадгаламжийг авч байгаа тохиолдолд банк олон нийтийн байх ёстой.  Олон хүний өмч байх ёстой. Өнөөдөр нэг, хоёр хүний л  өмч байна шүү дээ. Банкууд яагаад хувьцаа гаргаж болдоггүй юм” гэж байсан.

Тэгвэл өнөөдөр тэрбээр Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийхдээ ардчилсан зах зээлд шилжсэн 30 жилд төрийн бодлого, зохицуулалт дутагдалтай явсан нь банкны салбарын үйл ажиллагаанаас харагддаг гэлээ. Түүнчлэн банкууд хувьцаат компани байх ёстой. 80 хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан худалдсанаар, банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэнэ. Олон нийтийн хяналт бий болно. Банкны тухай хууль болон Арилжааны банкны тухай хуулиудад өөрчлөлт ороод явагдана гэв.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бас нэг сонгогч(202.21.100.210) 2020 оны 08 сарын 24

Баттөмөр гишүүн өөрөө ЖДУ-гээс жилийн 3% хүүтэй мөнгө хусаад байхад яаж монголын эдийн засаг сайжрах юм вэ? Энэ нөхөрт ичих нүүр гэж алга даа

0  |  0
Кк(139.5.218.228) 2020 оны 08 сарын 24

Гадны банк оруулж ир наад үлгэрт чинь итгэх хүн байхгүй гадны банк гэхээрээ заавал хятад байх ёстой юм уу

2  |  1
ork d(59.153.112.41) 2020 оны 08 сарын 23

Gadnii bank orj irlee geed orond orj gazar nutgaa aldana gedeg ene teneg yriagaa bolioch mongold baigaa tom gegddeg ariljaanii bankuud bugd gadaad ezentei baidag ym tednii gargasan tsuu yriag ingej buduulegeer shuud oilgoj avaad bichih chine 122.201.31.157 chinii medleg bolovsrol het nimgeniih shuu.

1  |  0
зочин(122.201.31.157) 2020 оны 08 сарын 23

Хятадын банк л орж ирэх нь тодорхой хэдэн жилийн дараа иргэдээсээ илүү засгийн газар нь тэр Хятадын банкныхаа өрөнд баригдчихсаан өрөндөө газар нутгаасаа тасалж өгөх дээрээ очсон гээд яриад сууж байхвий. Банкнаас засгийн газар л буюу улс төочид хамгийн том зээлийг авч дундаас нь дур дураараа ш ааж өгнө биз. Өөр яав л гэж. Хятадын банк ядуу монгол иргэнд зээл өглөө юу. Хөх инээд хүрчихлээ. Энх Амгалан гуай өнөөдөр гэнэт иргэдээ бодож гэнэ. Арай л хожуу ухаарч буюу иргэдийн нэрийг ашиглаж өөрсдийн шуналт санааг гүйцэлдүүлэх заль л юм л даа. Авах юм 1 ч алгаа эдний дунд

0  |  2
ккк(203.91.117.8) 2020 оны 08 сарын 21

ЧИ ТЭР ҮЕД ЭНЭ АЖИЛДАА БАЙХ ЮМ УУ АУГАА ИХ ЗӨНЧ ГУАЙ

0  |  0
Top