Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ оны эхний улирлын байдлаарх Банкны салбарын үзүүлэлтүүдийг тоймлон гаргажээ.
- Банкны салбарын нийт актив 2020 оны нэгдүгээр улиралд 34,9 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0.9 их наяд төгрөг буюу 2.5 хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 4 хувиар өсссөн үзүүлэлттэй байгаа.
- Банкуудын өөрийн хөрөнгө нэгдүгээр улирлын байдлаар 2.96 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.39 их наяд төгрөгөөр буурчээ. Харин банкны салбарын ашиг нэгдүгээр улирлын байдлаар 27.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Их хэмжээний алдагдал нь Ариг банкны алдагдлаас хамааралтай аж.
- Банкны нөөц нэгдүгээр улирлын байдлаар 4,8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 0,4 их наяд төгрөгөөр өсжээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 1351 тэрбум төгрөгөөр буурсан байна.
- Нийт дотоодын зээл нэгдүгээр улирлын байдлаар 15.89 их наяд төгрөг болж буурчээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. Нийт чанаргүй зээл 1,822 их наяд төгрөг буюу нийт зээлийн (цэвэр) 11,5 хувийг эзэлж байна.
- 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 13.45 их наяд төгрөг, харилцах 5 их наяд төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж 10 хувиар, харилцах 7 хувиар өсжээ.
- Банкны салбарын нийт пассив (өр төлбөр) 32 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеээс 1,8 их наяд (+6%) төгрөгөөр өссөн үзүүлэлттэй.
Сэтгэгдэл ( 2 )
Хэрвээ банкууд дампуурч байгаа бол ,чанаргүй зээл өсч байгаа бол баячууд олигархиуд бусдөөр дамжуулан маш их хэмжээний зээл авч чанаргүй болгож ер нь голдуу хөрөнгөө хадгалуулсан этгээдүүд оруулсан мөнгөө зээл хэлбэрээр авч дампуууулдаг,тэгээд дараа нь банк дампуурч бид хохирлоо гээд дахин улсаас нөхөн төлбөр авч хохироох явдал замаа алдлаа