НҮБ цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарын хүлээсэн алдагдлыг тооцоолжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Коронавирусний цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар дэлхийн хэмжээнд нийт 320 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, 120 сая ажлын байр эрсдэлд ороод байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар олон улсын аялал жуулчлалын урсгал хоёр гаруй дахин буурчээ. Тэрбээр хүмүүсийн аюулгүй байдал, байгаль орчны хамгааллыг харгалзан аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлагатай байна гэж онцолжээ. Экологийн асуудлыг харгалзалгүйгээр аялал жуулчлалын салбарыг сэргээсэн тохиолдолд тээвэртэй холбоотой хорт хаягдлын хэмжээ огцом өснө гэж Антониу Гутерриш анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top