Хятадад үйлдвэрлэл, нийлүүлэлт сэргэснийг статистик харуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

БНХАУ-ын Үндэсний Статистикийн Хорооноос эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн  долоодугаар сарын гүйцэтгэлийг зарласныг "Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тойм"-д онцолсон байна. Тус улсад үйлдвэрлэл, нийлүүлэлт сэргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ аажмаар нэмэгдэж, ажил эрхлэлт болон үнэ тогтвортой байж, зах зээлийн итгэл нэмэгджээ.  Статистикийн тайланд БНХАУ-ын эдийн засгийн салбаруудын сэргэлт жигд бус байгаа хэдий ч ерөнхийд нь харвал тогтвортой сэргэж байна гэж дүгнэжээ.

БНХАУ-ын Хэрэглээний үнийн өсөлт тогтвортой байж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнэ буурсан байна. Долоодугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсжээ.

Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсөж, тогтвортой байна. Хоол хүнс, тамхи, согтууруулах ундааны үнэ долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар, боловсрол, соёл, амралт 0.3 хувиар, эрүүл мэндийн үйлчилгээ 1.6 хувиар, бусад үйлчилгээ 5.1 хувиар, шинэ ногоо 7.9 хувиар, гахайн маxны үнэ хамгийн ихээр буюу 85.7 хувиар тус тус өссөн бол орон сууцны үнэ 0.7 хувиар, тээвэр, харилцаа холбоо 4.4 хувиар, шинэ жимсний үнэ 27.7 хувиар тус тус буурчээ.

Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнэ долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурсан бол  оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар буурсан байна.

Үйлчилгээний үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар, өмнөх сараас 1.2 хувир өсөж, эхний долоон  сард өмнөх оны эхний долоон сараас 4.7 хувиар буурсан байна. Гол салбаруудаар нь авч үзвэл:

Иэдээлэл холбоо, програм хангамж, мэдээллийн теxнологийн үйлчилгээний үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, санхүүгийн зуучлал, үл хөдлөх хөрөнгө болон бусад үйлчилгээний үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 10.4 хувь, 7.8 хувь болон 3.3 хувиар тус тус өсч, өмнөх сараас 2.9, 3.9, 2.3 нэгж хувиар тус тус өссөн байна.

Шуудангийн үйлчилгээ, шуурхай хүргэлт, байр, хоолны газар, харилцаа холбоо, үнэт цаасны бизнесийн идэвхжлийн индекс зургаадугаар  сартай харьцуулахад өссөн бөгөөд нийт бизнесийн үйл ажиллагааны индекс бага зэрэг өсжээ.

 Соёл, спорт, үзвэрийн үйлчилгээ болон оршин суугчдын үйлчилгээний бизнесийн индекс тус бүр өмнөх оны мөн үеэс 51.9 хувь, 51.1 хувиар  өссөн байна. Мэдээлэл холбоо, програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний бизнесийн орлого өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top