1870 оноос хойш дэлхийн эдийн засаг 14 удаа УНАЛТАД оржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Дэлхийн банкнаас гаргадаг “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайлан”-гийн сүүлийн дугаарт 2020  онд дэлхийн ДНБ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар унана гэсэн тооцооллыг нийтэлжээ. Тодотгоход, 1870 оноос хойш дэлхийн эдийн засаг нийт 14 удаа уналтад орсон байдаг аж. Харин энэ онд тохиож буй бууралт нь Дэлхийн II  дугаар дайнаас хойш тохиож буй хамгийн том уналт болж байна.

2007-2009 онд тохиож байсан санхүүгийн хямралтай харьцуулахад дэлхийн эдийн засаг илүү гүн гүнзгий хямралд өртөж байгаа ч олон улсын хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүд санхүүгийн хямралын үетэй харьцуулахад харьцангуй бага уналттай байна.

Тухайлбал, 2009 оны хямралын үеэр Шанхайн хөрөнгийн биржийн индекс 2007 оны эхэн үеэс хамгийн ихдээ 64.1 хувиар унасан бол 2020 оны гуравдугаар сард АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагддаг Dow Jones индекс оны эхэн үеэс хамгийн ихдээ 35.6 хувиар унасан.

Дэлхийн томоохон индексүүд 2020 оны  гуравдугаар сард 30 гаруй хувийн уналтыг үзүүлсэн ч  зургаадугаар сарын сүүлийн байдлаар уналтын хурд саарч индексүүд цаашид өсөх хандлагатай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top