АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ оны есдүгээр сард инфляцын шинэ стратеги нэвтрүүлэх хүлээлттэй байна. Холбооны нөөцийн банк бүрэн ажил эрхлэлтийг хангах, үнийн түвшнийг тогтвортой байлгах төв банкны үндсэн зорилтдоо хэрхэн хүрэх стратегидаа анх удаа өөрчлөлт оруулж Конгрессоор батлуулах аж.
Шинэ стратегийн дагуу Холбооны нөөцийн банк инфляцыг богино хугацаанд хоёр хувиас давахыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ олон жил зорилтот түвшнээс доогуур хадгалагдаж буй инфляцыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогыг хэрэгжүүлнэ гэж зах зээл хүлээж байна.
Хэрэгслийн хувьд Холбооны нөөцийн банкны хүү тэг түвшинд ойртсон тохиолдолд хасах хүүний бодлого хэрэгжүүлэхгүй. Харин одоогийн бонд худалдан авах, хүүний ирээдүйн хандлагын талаар олон нийтэд мэдээлэх хэрэгслийг ашиглана гэж шинжээчид үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )