Зээлийн эрэлтийн ерөнхий индекс өмнөх оны эцэст хэвийн түвшинд байсан бол 2020 оны зургаадугаар сард -0.4-т хүрч, зээлийн эрэлт бага зэрэг буурсан төлөвт шилжжээ. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн зээлийн эрэлт бусад салбаруудтай харьцуулахад их хэмжээгээр буурчээ.
Банкуудын хүлээлтээс үзэхэд ирэх нэг сарын хугацаанд уул уурхай, боловсруулах, барилгын салбарын зээлийн эрэлт муудахаар байна.
Мөн иргэдийн зээлийн эрэлт буурах хүлээлттэй байгаа аж. Иргэдийн зээлийн эрэлт 2018 онд хэт ихээр өсөж байсан боловч 2019 оноос эхлэн тогтворжсон байна. Зээлийн эрэлтийн төлөвийн индекс 2018 оноос хойш тогтвортой байсан хэдий ч 2020 он гарснаар бага зэрэг буурсан төлөвт шилжжээ. Банкуудын хүлээлтээр ирэх сард иргэдийн зээлийн эрэлт бага зэрэг буурахаар байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )