Deutsche Bank-наас гаргадаг “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангийн сүүлийн дугаарт дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх улирлын төсөөллөөс 0.5-1.0 нэгж хувиар сайжруулж, 2020 онд 4.5 хувиар агших төсөөлөл боловсруулжээ.
Дэлхийн голлох эдийн засгуудын төлөвийг хэрхэн таамагласныг харвал АНУ-ын эдийн засаг энэ онд 5.2 хувиар, Евро бүсийн эдийн засаг 8.6 хувиар агшихаар тооцжээ. Харин манай өмнөд хөрш Хятадын эдийн засаг 1.6 хувиар өсөхөөр төсөөлжээ.
Ази болон Европын зарим орнуудад цар тахлын нөхцөл байдал дээрдэж, төсвийн бодлого эдийн засагт дэмжлэг болж байгаа нь төсөөллийг сайжруулахад нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )