Үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл олгох шаардлагатай гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 30

"Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны үр дүнд тулгуурласан гарц, экспортод чиглэсэн холбогдох дэд бүтцийг бий болгох арга хэмжээ, шаардлагатай дэмжлэгийн талаар  судалгааны оролцогч талууд хэлэлцүүлэг хийлээ.

Үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл олгох, үүний тулд экспортын зээлийн баталгаа болон даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай гэж МҮХАҮТ, Евро Танхим хамтарч хийсэн судалгаагаар дүгнээд байна.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ, Сангийн Яам, Гадаад Харилцааны Яам, ХХАХҮЯ, дотоодын болон олон улсын арилжааны банкууд, ЕХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төслийн багийн нийт 20 гаруй төлөөлөгч оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top