ОХУ-ын улстөрч, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйн биеийн байдал тогтвортой, эрчимт эмчилгээний тасагт хиймэл амьсгалын аппарат залгагдсан хэвээр байна гэж түүнийг эмчилж буй “Charite” эмнэлгийн эмч нар мэдээлжээ.
Германы “Spiegel” сонинд мэдээлснээр, тус эмнэлэгт Германы Зэвсэгт хүчний /Бундэсвер/ лабораторийн хор, химийн хорт бодисын шинжээчдээс тусламж хүссэнээс гадна Британийн Портон Даун лабораториос ОХУ-ын тагнуулын албаны ажилтан асан Сергей Скрипаль, түүний охиныг хордуулсан гэх хэрэгтэй холбоотой мэдээлэл авах хүсэлт хүргүүлсэн аж. Тус эмнэлэг эдгээр мэдээллийн дагуу тайлбар хийгээгүй байна.
Энэ сарын 20-нд Томск хотоос Москва хот руу нисэх үеэр Навальныйн биеийн байдал муудсаны улмаас нисэх онгоц Омск хотод яаралтай бууж, түүнийг эмнэлэгт хүргэсэн. Омскийн эмнэлгийн эмч нар үзлэг хийж, түүний бодисын солилцоо алдагдсаны улмаас цусан дахь сахарын хэмжээ эрс буурсан гэсэн онош тавьжээ. Оросын эмнэлэгт түүний цус болон шээснээс хорын ул мөр илрүүлээгүй байна. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Навальныйг Германы “Charite” эмнэлэгт тусгай онгоцоор шилжүүлсэн бөгөөд Германы эмч нар түүнийг хордуулсан гэж мэдэгджээ. Ямар төрлийн бодисоор хордуулсан нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хүн хордуулах аюулыг коммунистууд л хийдэг. Орос бол коммунизмыг эх барьж туршаад бүтэлгүйтсэн орон. Тэнд үй олон коммунистууд амьдарсаар байгаа.
Putinees tuslamz gui jg unen jmar horiig medeh bailguidee
токсиний төрлийн хороор хордуулжээ гж мэдэгдсэн ш дээ