Банкны салбарт хадгаламжийн төвлөрөл өндөр байгаагийн зэрэгцээ хадгаламжийн хугацаа богино байна.
Энэ нь банкууд харьцангуй богино хугацаатай зээл гаргахад нөлөөлж буй аж. 2020 оны зургаадугаар сарын эцсийн байдлаар банкны нийт харилцах хадгаламжийн 43.3 хувийг харилцах болон хугацаагүй хадгаламж, 50 хувийг 1 жилээс бага үлдэгдэл хугацаатай хадгаламж тус тус бүрдүүлжээ.
Ийнхүү эх үүсвэрийн хугацаа харьцангуй богино байгаа нөхцөлд банкууд хөрвөх чадварын эрсдэлээ бага байлгах зорилгоор эдийн засгийн урт хугацааны хөгжлийг дэмжих шаардлагатай урт хугацаат зээлийг гаргах бус харин харьцангуй богино хугацаатай зээл олгохыг илүүд үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )