Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас Москвагаас сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулсантай холбогдуулан ойрын өдрүүдэд тодорхой арга хэмжээ авна гэж хүлээж байна гэж мэдэгджээ.
Хэрэв Оросын талаас ямар нэгэн тайлбар хийхгүй бол Берлин түншүүдтэйгээ хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэх болно гэж Маас онцолжээ. Түүний хэлснээр, Навальныйд олон улсад хориглосон цэргийн зориулалттай химийн бодис ашиглан халдсан. Тэрбээр энэ ноцтой гэмт хэргийг илрүүлэх тал дээр Оросын Засгийн газарт ихээхэн найдвар тавьж байна гээд Оросын Засгийн газар энэ халдлагад оролцоогүй гэдгээ нотлох хэрэгтэй гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва Навальныйтай холбоотой ямар нэгэн мэдээлэл нуугаагүй гээд Германаас тодорхой мэдээлэл аваагүй гэж онцолжээ. Энэ хэрэг Скрипалийн түүхийг санагдуулж байна гэж Лавров тодруулаад Оросын Ерөнхий прокурорын газраас тавьсан асуултуудад Германы тал өнөө хэр хариу ирүүлээгүй гэжээ. Их Британи Скрипальтай холбоотой хэргийн шалгалтын дүнг нууцалж байсан гэж Лавров тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Битгийй шаа жижгэрээд хар хужаагийн хоол боллоо өмхий хужаа минь.Хужаа Монголыг залгина өмхий хужаа хог хаягдалаа Орос Монголд тусалдаг.Бид Оросгүй бол хужаа хархын идэш болчихсон хуцаад суухгүй байх байлаа.
Оросууд манай эх орончдыг Хиагтын 3 улсын гэрээний үед хордуулж алсан шдээ Монголын төлөа болгон үхсэн Хятадууд бас 1911 оны хувьсгалд оролцсон болгоныг ил далд сөнөөсөн шүү сэрэмжтэй бай л даа Энэ 2 улс Монголыг хөгжүүлэх үү Ганцхан өргөн уудам нутаг нь тэдэнд чухал ш дээ