Монголчууд эртнээс ахмад настнаа хүндлэн, тэднийхээ үгийг сонсож, “Ахмадын сургаал алт” хэмээн хэлцэж ирсэн түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд “Ахмадын сургаал алт” бус хар хорын санаа хойч үедээ өвлүүлсэн хорчин өвгөд улс төрд дүүрчээ. Учир нь өнгөрөгч зууны далаад онд Төрийн албнаас ажлын гараагаа эхлүүлж, өнгөрөгч 30, 40 жил төрд ажиллаж, ингэхдээ өндөр дээд алба хашсан ч өдгөө ханаж цаддаггүй өвгөд дарга, сайдын зөвлөх хэмээн улс төрд хор найруулж сууна.
Ингэхээр энэ Монгол Улс юу болох вэ. Монголын төр тэдэнд ийм л их төлж барахгүй өртэй хэрэг үү.
Улс төрөөс туугдаж, төрийн албанд тэнцэхээ больсон, тэтгэвэртээ эрт гарсан ч ханаж цаддаггүй нөхдүүд зөвлөх нэрийн дор төрийн албыг хэтэрхий сулруулж байна. Зарим нь бүр самрах аж. Ядахад энэ Засгийн газар дэндүү сул дорой. Зангараггүй баахан мэргэжилтнүүд сайд гээд ороод ирчихсэн. Тэгэхээр улс төрд нэгэн насаар хор найруулсан зөвлөх нэртэй өндөр настнууд тэднээс илүүрхэж, өмнөөс нь халаа сэлгээ хийн, тохоон томилохдоо тулжээ.
Шилжилтийн үеэсээ бүрэн алсраагүй Монгол Улс дэлхийн хөгжлийг хөөж элдэхийг зорьж байхад зөвлөх нэртэй зөнөг хорчингуудаар юу хийнэ вэ. Боловсрол мэдлэгтэй, туршлагатай ид насны нөхөд ажил албагүй сууж л байна.
Сүүлийн үед Төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноор гэмт хэрэгт холбогдож, яллуулах болов. Тэдний олонхид нь зөвлөх нэртэй зөнөгүүд зөвлөхийн зэрэгцээ хөөрөгдөж, буруу зүгт түлхэж байсан тохиолдол ч бий. Ялангуяа улс төрд шинэ тутам өндөр дээд албанд очсон нөхдийг хөөрөгдөж, толгойг нь эргүүлж, өөрийнхөө ашиг сонирхлыг шургуулдаг зөвлөхүүд дүүрэн. Уг нь “Ямбыг нь ч эдлэ, ялыг нь ч эдлэ” гэсэн үг байдаг ч зөвлөх нэртэй зөнөгүүд ямба эдэлж, дарга сайд нараа буруу зүгт уруу татдаг. Ийнхүү алдаа гаргавал дарга, сайд нар ял үүрч, зөвлөх нэртэй зөнөгүүд чимээгүйхэн алга болдог ийм жишиг илтэд ажиглагдах боллоо. Уг нь гэмт хэрэгт өдөөн хатгасан, шууд бус утгаараа хамтрагчаар оролцсон гэх хуулийн зүйл заалт байдаг санагдах юм. Үүнийг л тодорхой болгох шаардлага байна.
Тэдэнд улсаас тэтгэвэр өгч байна, ид ажиллах цагт нь албан тушаал, тусгай хангамж хангалттай өгч байсан гэхээр чухам юу дутах билээ. Ердөө л шунал. Энэ шунал нь залуусын замд бул хар чулуу болох аж.
Төр засгийн бараг бүх шатанд “Зөвлөх” гэсэн албан тушаал бий. Сонирхуулахад, анх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд зөвлөхтэй болж байжээ. Гэтэл дараа нь агентлаг, газрын дарга нар орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй боллоо. Засгийн газрын шийдвэр тушаалыг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн агентлаг, газрын дарга нарт зөвлөхийн хэрэг юун. Засгийнхаа эсрэг зөвлөгөө л авах гээгүй бол даанч хэрэг алга. Гэвч зөвлөхийн статус нь тодорхойгүй хэвээр байгаагийн нэг жишээ нь зөнөг хорчингуудыг зөвлөх нэрээр оруулж ирэх шалтгаан болдог. Гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхийг “Төрийн албаны тухай хууль"-аар төрийн болон улс төрийн тушаалтан гэж тодорхойлсноос өөр тоймтой зүйл байхгүйд оршино. Тэд төсвөөс цалинжиж, албан өрөө, унаа тэрэгтэй, эрх мэдэл, нэр нөлөөтэй гэдэг нь нэгэнт ил болжээ. Байхаас өөр аргагүй. Энэ хүн бол Хууль тогтоох дээд байгууллагын даргад зөвлөж байгаа хүн учраас хангамж эдлэхгүй байж болохгүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхийлөгчид зөвлөж байгаа хүн хангамж эдлэх нь зүйн ёсны хэрэг. Бүрэн улсын гурван өндөрлөгт зөвлөж байгаа хүмүүс шүү дээ. Төрийн зөвлөхийн ажлыг сайн дурын, цалин хөлсгүй, буяны ажил мэтээр харж болохгүй байх. Хэрэв тэгвэл хариуцлага тооцох ямар ч үндэслэлгүй болно, учир нь сайн дураараа ажиллаж бас цалин хөлс аваагүй учраас тэр. Зөвлөх нь сайн дурын сонирхогчдын хүрээлэл дунд явахаар шийдвэр гаргах үйл явц бүхэлдээ дампуурна. Ерөөсөө аюул заналд орно гэсэн үг. Тэгэхээр энд би зөвлөхүүдийг огт үгүйсгээгүй. Гагцхүү хууль ёсны хариуцлагаа ч үүрдэг, ямбаа ч эдэлдэг байх хэрэгтэй.
Хамгийн гол нь дээр дурдсанчлан улс төрд насаараа хор найруулсан зөнөгүүдийг оруулж ирдэг нь хэтдээ үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэх юм. Албаны хүмүүсийн ярьж байгаагаар “Төрийн албаны тухай хууль”-д энэ тухай тодорхой заагаагүй байна. Тиймээс энэ олон зөвлөхүүдийг яаж сонгодог, тэдэнд ямар шаардлага тавьдаг нь маш тодорхойгүй явж ирлээ. Товчхондоо бол төр засаг бодлого, шийдвэр гаргахдаа ёстой л “Долоо хэмжиж, нэг огтлох” гэдэг шиг “Дал хэмжих” ч шаардалга бий. Төрийн алба, судалгаа, боловсролын байгууллагуудтай, зөвлөх, зөвлөх үйлчилгээтэй, хууль тогтоомж, хэм хэмжээтэй нүсэр тогтолцоо зөв шийдвэр гаргахын төлөө ажилладгийг үгүйсгэх гэсэнгүй. Ингэж шийдвэр гаргаж байж сая улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтолцоо үймээн самуунгүй байна.
Бидний энгийн ойлголтоор ч тэр, албан ёсоор ч тэр зөвлөх гэдэг нь олон талын, олон салбарын мэдлэгтэй, нарийн мэргэшсэн, шаардлагатай мэргэжил, туршлага бүхий хувь хүн болон хуулийн этгээд байхыг л хэлнэ. Гэтэл энэ нь манайд бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Хууль зүйн салбарт огт ажиллаагүй, энэ талын мэдлэг, туршлагагүй нэг эдийн засагч нөхөр хууль зүйн салбарт зөвлөж байх жишээтэй. Зам тээврийн салбарт ажиллах нь бүү хэл хаалгаар нь шагайж хараагүй, хуучин цагийн хуульч өвгөн салбарын сайдад зөвлөх нэрээр хор найруулж байх жишээтэй. Бодит байдал ийм л байна.
Социализмын үед манай улсад “Зөвлөлтийн” буюу өдгөө ОХУ-ын мэргэжилтнүүд бүх шатанд зөвлөж, зааж байв. Ингэхээс ч өөр аргагүй цаг үе байлаа. Үүний тулд бид социалист нийгмийг байгуулж, их бүтээн байгуулалтаа босгосон. Харин зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл тулгарч байв. Ерөөсөө тэр чигээрээ мэдэхгүй байсан учраас олон улсын байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ авч эхэлсэн байдаг. Харин өдгөө анхан шатны мэдэгдэхүүнтэй ч боллоо. Залуус ч гадаад дотоодод өндөр боловсрол эзэмших болов. Даяаршлын давлагаа биднийг мэдэхгүй чадахгүй зүйлгүй болгож байгаа учраас зөвлөх гэх зүйл утгаа алдсан нь энэ байх.
Сэтгэгдэл ( 17 )
Тэр зөвлөх гэгч тэгж хор найруулсан гэж нотолгоогүйгээр ахмадуудаа зөнөг гэж хэлж байгаа нь өөрийгөө хэн болохыг гэрчилж байна. Аль ч улсад ахмадуудаасаа сурч зөвлөгөө авдаг энэ нь дэлхийн тогтсон жишиг Яг одоо үeд залуус төрийн албанд олширч бна Түүнд туршлагатай ахмад түшиг болдогыг амьдрал харуулдаг
Ахмадууд чинь чиний насыг тойроогүй дайраад ирсэн юм шүү. Ахмад үеэ хүндлэн дээдэлж ахмад залуу дунд үеийн залгамж холбоо харилцан суралцах юм аль ч насанд байдаг юм . Ахмадууд ч залуугаасаа сурах юм бас байна аа.харин чам мэтийнс тэгэгүүд бүхнийг мэдэгч дүр эсгэн мэдэмхийрч ахмад үеэ зөнөг хэмээн доромжилж байгаа чинь чиний тархи цагаасаа эрт сэтгэн бодох задлан шинжлэх нэгтгэн дүгнэх чадваргүй болж тэнэгтэх өвчинд нэрвэгдсэн болохыг харуулж байна. Энэ янзаараа бол чи эдгээр ахмадуудын насыг наслахгүй тэтгэвэр ээ ч тогтоолгож чадахгүй л бол уу .ахмадуудын тэтгэврийг чи харамлах уу бас
Яг оноод хэлчихэж
зочин
Хөндөх сэдэв байж болох л юм. Зөвлөх гэж ерөөсөө байж болохгүй, нийгмийн хамгийн муу үзэгдэл мэт, ахмад бол зөнөг, юм сурсан залуус ахмадыг тоох шаардлагагүй гэсэнтэй санал нийлэхгүй. Нийгмийг нас хүйсээр ялгаварлах, бие биеийг нь үзэн ядуулахад турхирч хэрэггүй. Харин өөрийнхөө анзаарч ажиглаад байгаа буруу “хор найруулагч”-даа шууд факттай нь нэрлээд шүүмжилчих. Хоёрын хооронд хорын үг нийтэд цацаад.
Манай дарга нар зөнөг, тэнэгүүдээр зөвлүүлдэг болсон шүү дээ
Zuvluh iin tuhai yarij boloh biz Gevch suuliin ued ahmaduud ruu ih dairah boljee Ene bol sainii yor bish shuu Hezee haana mulhuj yavsnaa martaj bolohgui Ahmadaas surah yostoi zalgamj holboogui bol hol yavahgui Zaluu geed baigaachuudad 90 ond erh medel ugsun Unuudur yund hurgev Bugd medne
Төрийн алба үнэхээр дэндүү том данхар юм толгой нь биёнээсээ хүнд учир унах тавилантай.олдохоороо өлдөнө гэжээ.дунд доод шатны төрийн албаны хүмүүс өөрийн ажиллаж байгаа салбарынхаа хууль дүрмийг ч мэдэхгүй.харьцааны соёлгүй
Нямдорж Лундээжанцаг гээд шууд хэлэлдээ
нэр ус ч ерөнхий юм бичдэг чадваргүй , аймхай амьтан холоооо очиж хуцах хэрэгтэй.
Сэтгүүлч хөөрхий логик муутай ажээ. Зөвлөх гээд хор найруулж суугаа бол харин ч зөнөглөөгүй гэсэн утга гарна. Эв нэгдэлийг эвдэх гэсэн гадныханы гар хөл, тэгэхдээ логик холбоо гэдэг \nзүйлийг ог мэддэггүй, муу үн хэлхдэг хүн бичжээ.
Зөвлөгөө авдаг эрхмүүд ажлаа мэддэггүй албан тушаал бөглөж улс орны хөгжилд чөдөр тушаа болсон морь унасан толнойгүй хүмүүс байдаг болоод тэр. Новш гэж...
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМАНД САЙДЫН ЗӨВЛӨХ ГЭГДЭХ ХУУЧИН САЙДЫН БАРУУН ГАР ( П. СОНОМПИЛ ) ТОВУУДОРЖ ТЭНД ЖИНХЭНЭЭСЭЭ БАЛАЙГ НЬ АВЧ БАЙНАА
Төрийн энэ том данхар бүтэц төсөвт хүндээд төрийн ажилд чөдөр тушаа болоод албан тушаалтан нэмэх бүрт адаглаад халагдах үед хүртэл тойрох хуудасны тоо нэмж хүнд суртал болох юм даа
Эрхэм ”зөвлөхүүдээ” одоо больцгоо. Та нарын зөвлөх гэж юу байдгийн. Хор найруулж улс орноо мөхөл рүү бүү чир. Нямдоржоо чи үлгэрлээч.
Ахмад залуу үеийнхэний хооронд яс хаях нь ээ.
UUGANBAYAR LALAR MINI CHAM SHIG BORWINYKHOO BAASYG ARILGAAGUY LALAR KHUNIIG ZUNUGUUR NI DUUDAJ LALARTAKHGUY SHUU , CHAM SHIG BALCHIRKHAN LALARUUD TUR ULSYG AWAAD YAWJ CHADDAGGUY YUM , KHUWI ZOKHIOL CHINI BAYWAL ZUNUKH KHURTLEE NASLAARAY , ERGUU LALAR WE