Иран-Ирак улсууд Чазабег хилийн шинэ зам ашиглан худалдааны тээвэр хийхээр болжээ.
Ингэснээр долоо хоног бүрийн ням, лхагва гарагуудад түүхий эд нийлүүлэх аж. Чазабэг гэх хил нь Ираны 31 мужийн нэг болох баруун урд хэсгийн Кузестан мужид байрлалтай юм. Ахваз буюу Кузестан мужийн төвөөс Ирак хүртэл 95 км зайтай ажээ.
Энэ сарын 02-ны өдөр туршилтын тээвэрлэлтээр 320 ачааны машин Иранд бараа нийлүүлсэн байна.
Өнгөрсөн жил Чазабэгийн хилээр 700 сая долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг экспортолсон гэдгийг онцолж, барилгын материал, сүү сүүн бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэлүүдийг экспортын гол нэрийн жагсаалтад оруулав.
Сүүлийн жилүүдэд Иран болон Ирак хоёр улсын эдийн засаг, улс төрийн харилцаа эрс нэмэгдэж, хоёр хөршийн харилцаагаа илүү зузаатган санхүүгийн гүйлгээг хөнгөвчлөх, импорт болон экспортын замаа сайжруулах тал дээр ч ихээхэн анхаарж байгаа аж.
Хөрш хоёр улс 2021 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум америк долларт хүргэх асуудлаар хэлэлцээ хийхээр болжээ.
Б.Билэгбаяр
Эх сурвалж: Geopolitics
Сэтгэгдэл ( 0 )