А.Навальный хиймэл комноос гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Алексей Навальныйг 19 хоногийн дараа хиймэл комноос гаргаж, хиймэл амьсгалын аппаратаас салгасан тухай Берлиний “Charite” эмнэлэг мэдээлжээ.

Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд үгэн өдөөгчид хариу үйлдэл үзүүлж байгаа аж. Хүнд хэлбэрийн хордолтын удаан хугацааны үр дагаврыг үнэлэх хэтэрхий эрт байна гэж тус эмнэлэг мэдэгдсэн байна.

ОХУ-ын эрдэмтэд Леонид Ринк Навальный комноос гарсан нь “Новичок” хор ашиглаагүйг илтгэж байна гэж онцолжээ. Ринк энэхүү аюултай хорыг бүтээхэд биечлэн оролцож байсан аж. Тэрбээр Навальныйд энэ төрлийн хороор хордуулсан шинж тэмдэг илрээгүй гэж үзэж байна. Учир нь үхлийн тунгаас 400 дахин бага хэмжээнд ашигласан бол комноос гарах ч хүүхэн хараа нь нарийсах шинж тэмдэг ажиглагдах байсан гэж тэрбээр тайлбарлажээ. Түүний хэлснээр, “Новичок” бодисыг цөмийн зэвсгийг орлуулах зорилгоор бүтээсэн ба 100 хувийн үхлийн аюултай бодис гэнэ.

Германы Зэвсэгт хүчний эм, хор судлалын хүрээлэн Алексей Навальныйн сорьцод цэргийн зориулалттай хортой бодис илэрснийг нотолсон гэдгээ мэдэгдэж, нууцлалыг хангах үүднээс ямар нэгэн нарийн мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top