“Их-7”-гийн орнууд Навальныйн талаар мэдэгдэл гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

“Их-7” бүлгийн улс орнууд ОХУ-д хандан Алексей Навальныйг хордуулсанд буруутай этгээдийг ойрын хугацаанд илрүүлж, Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хүрээнд хариуцлага хүлээлгэхийг уриалжээ. “Их-7” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд Германы шинжээчдийн болон Германы Зэвсэгт хүчний тусгай лабораторийн эмнэлзүйн болон токсикологийн дүгнэлтэд Навальный нь ОХУ-д боловсруулсан “Новичок” төрлийн химийн бодис ашигласан халдлагын хохирогч болохыг заасан гэж дурджээ.

Үүсээд буй нөхцөл байдал ОХУ дахь ардчилал, улс төрийн олон талт байдалд ноцтой цохилт өгч байна гэж мэдэгдэлд онцолсон байна. Үүнтэй холбогдуулан “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг Москвад уриалжээ.

“Ноён Навальныйг аймшигтайгаар хордуулсныг тайлбарлахыг хүссэн олон улсын уриалгад ОХУ хэрхэн хариу өгөхийг бид анхааралтай ажиглах болно” гэж хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baruuniihan eeljilt (64.119.23.140) 2020 оны 09 сарын 09

he tooh be dee.orosuud yg aij haragdaachee.ingej barimtgui hudalaa gvtgej hol ybahgui dee.

0  |  0
Top