"Өнчин" өссөн 80-аад оныхон ӨӨРСДӨӨ ХҮЧИРХИЙЛЭГЧИД...

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10


Энэ гарчиг их хатуу сонсогдох байх. Гэхдээ эвий хонгор охидын өмнөөс ингээд ч болов дугарах цаг болжээ. 

Төрсөн эцэгтээ, хойд аавдаа, ахдаа хүчирхийлүүлсэн, хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн бага насны охидын сэтгэл өвтгөм амьдрал та бидний дунд байсаар л байна.

Хамгийн сүүлийн жишээг татахад, 2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр баяр хөөр дүүрэн хичээл сургуульдаа гүйж явах ёстой 13-хан настай охин төрсөн эцгээсээ жирэмсэлж, дөрвөн сартай ураг тээсээр эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гараад байна.

Мал, амьтан адгууснаас дор сэтгэж, үр хүүхдээ энэрч хайрлах нь битгий хэл, цэцэг цэврүү шиг эмзэгхэн охидынхоо ирээдүйг өөрсдийн гараар үгүй хийж байгаа хүчирхийлэгчид хэн бэ. Сүүлийн үеийн аймшигт хэрэг, хүчирхийлэгчдийн насны байдлыг авч үзвэл тэд ихэвчлэн 19-35 насныхан байна. 

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Энэ судалгаагаар, нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байсан юм. Харин хүүхэд хүчирхийлэгчдийн насны тухайд бол 19-35 настай залуус дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс болох нь тогтоогдсон байна. 

Дулааны улиралд, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг бөгөөд цар тахалтай холбоотойгоор карантилсан сүүлийн саруудад гэхэд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тухай цагдаагийн газраас мэдээлэв. 

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт харуулдаг. Энэ нь ихэвчлэн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, асран хамгаалагчийн хараа хяналт сул байдгаас үүдэлтэй байдаг аж. Бүр тодорхой хэлбэл, гэр бүл салалтаас үүдэн хүүхдүүд хүчирхийллийн золиос болж байна. Тэгвэл ямар учраас гэр бүл салалт үүсэж байна вэ? гэх асуулт эндээс гарч ирж байна.

Монгол Улсын хэмжээнд өдөрт 12 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэх тоон мэдээлэл бий. Энэ тооноос гэр бүл цуцлалт Монголын нийгэмд ямар хурдан "хөгжиж" байгааг харж болно.

Дээрх тоон баримт бол зөвхөн шүүхээр шийдвэрлэсэн хэрэг бөгөөд гэр бүлээ батлуулаагүй ч дундаасаа үр хүүхэдтэй болоод салж сарнисан тохиолдлыг тооцвол энэ тоо цаашаа хэдэн мянгаар ч өсөж мэднэ. Гэр бүл цуцлуулсан иргэдийг насаар нь авч үзвэл мөн л 25-45 насны залуус гэрлэлтээ цуцлуулах нь түгээмэл байдаг аж. 

1980-2000 онд төрсөн залуус гэр бүл зохиосон ч гэрлэлтээ цуцлуулах нь бараг энгийн үзэгдэл болсныг судалгаа харуулж байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн дийлэнх нь бага насандаа өөрсдөө мөн гэр бүл салалтад өртсөн, эцэг эхийн аль нэг дээр өссөн байдаг нь өнөөдөр бүхэл бүтэн нэг үеийнхний "сэтгэл зүйн эмгэг" болон бугшжээ гэж болохоор. 

ЖИЛД 10 000 ХҮҮХЭД ГЭР БҮЛ САЛАЛТЫН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА

Энэ талаар судлаач, доктор Б.Оюун-Эрдэнэ “Манай улсын хувьд нийгмийн шилжилтийн он жилүүдийн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлсөн байдлаас үүдэн гэр бүлд сөрөг нөлөө үүсэж байна. Гэр бүлийн бүтэц, хэв маяг өөрчлөгдөж байна. Тухайлбал, нийлмэл гэр бүлийн тоо ихэслээ, улс дамнасан буюу олон улсын хөдөлмөр шилжилт хөдөлгөөний улмаас тусдаа амьдардаг гэр бүл олон боллоо. Мөн дотооддоо эрхлэх ажил байдал, шилжилт хөдөлгөөний улмаас тусдаа амьдрах гэр бүлүүд нэмэгдсээр байна. Дахин гэр бүл бологсдын болон өрөөсгөл гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа нь олон сөрөг үр дагавар бий болгодог. Үүний нэг асуудал бол гэр бүл салалт юм. 1989 оноос гэр бүлийн салалт огцом нэмэгдсэн. Сүүлийн үеийн судалгаануудаас авч үзэхэд, таван гэр бүл тутмын нэг нь, нийслэл хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн харамсалтай тоо баримт бий. Жилд 3000-4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй байна. Жилд дунджаар 10000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна. Шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын мэдүүлэг болон судалгаанаас авч үзэхэд гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд байна. Хоёрдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаанд ордог байдал нөлөөлж байна. Гуравдугаарт, хол тусдаа байсан гэсэн шалтгаанаас үүдэж гэр бүл салж байна“ гэсэн юм.

Нэг жилд 10000 хүүхэд салалтын золиос болж эцэг, эхийнхээ аль нэгтэй нь хамтдаа амьдарч эхэлдэг. Салж буй хоёр хүн бие биеийнхээ орон зайг өөр бусдаар нөхөж, дахин гэрлэж, хамтын амьдрал зохиодог. Гэвч хоёр дахь амьдрал хүүхдүүдэд одоо мэдэгдэх, ирээдүйд илүү нөлөөлөх, хэлж таахын аргагүй эрсдэл дагуулж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй хамгийн эмзэг сэдвийн нэг болоод байна. Тиймээс салалтыг зөвхөн хоёр хүний хоорондын асуудал гэж харах нь өрөөсгөл зүйл юм.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл зэрэг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхийг нь хамгаалах, эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалах эерэг хандлага бий болгох зайлшгүй шаардлага бий болсныг хуулийн хүрээнд ч тэр, нийгмийн сэтгэл зүй талаас нь ч тэр эмчлэх үнэхээр чухал байна. 

Хүчирхийлэлд өртсөн мянга мянган нялх балчир үрс, охид, эмэгтэйчүүд, томчуудын буруугаас болж сэтгэл нь шархалсан хүүхэд бүрийн өмнөөс ХҮЧИРХИЙЛЛИЙГ үзэн ядаж байна. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.180) 2020 оны 09 сарын 13

90д оноос эхлээд есөн зүйлийн юм ТВ,бичлэгээр чөлөөтэй үздэг болсны гай шүү...энд он түй ч хамаагүй

0  |  0
oyun(203.91.115.51) 2020 оны 09 сарын 13

huduu oron nutagt iim hereg garch bn hen ch hariuclaga huleedeggui estoi huuded eelgui hogiin niigem yrihaas tsaashgui

0  |  0
Зочин(192.82.76.192) 2020 оны 09 сарын 13

Энэ яг ч 80-аад оноос гаралтай биш. 60-70 оныхон бол ид архидалт замбараагүй бэлгийн харьцаанд ордог байсан явдлыг 80-аад оныхон хүүхэд байхдаа харж өссөнтэй холбоотой.

1  |  0
fg(66.181.161.99) 2020 оны 09 сарын 13

Uher mongolchuud yu yunii duhand hurelgui ger bul zohioj huuhed turuulehiig urital bolgohoo bolioch. Hen ta nart tgeed helchihsen yum

1  |  0
hun(59.153.114.202) 2020 оны 09 сарын 13

баагий: санал 1бна хуулиа чангалж хариуцлагаа ухамсарлдаг болмоор бна арай дэндэж бгаа юм бишүү өдөр болгон хар бараан мэдээ

1  |  0
баагий(202.72.245.125) 2020 оны 10 сарын 29

гэр бүлийн тухай хуулийг чангатгах шаардлагатай. гэр бүл үймүүлсэн, салгахад хувь нэмрээ оруулж байгаа эр, эм аль ч хүнд арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. салсан тохиолдолд эцэг, эхийн хүлээх хариуцлага хэвээрээ байх, хүүхдийн тэтгэвэрийг хангалттай сайн тогтоож өгөх хэрэгтэй, гэр бүлээ салах хэмжээнд хүргэсэн буруутанг санхүүгийн дарамтнаас босхооргүй, илүү дутуу зугаа цэнгэлд зарцуулх мөнгөгүй болтол нь тэтгэврийг тогтоож өг.

8  |  0
ҮО(192.82.73.96) 2020 оны 09 сарын 13

Гаж донтой мал эrchuud shuud zuruuleed aldag boloh heregtei .bur daward bna.ter ohidn ariun bie ner turiin umnuus.laluud shig bh heregtei tegvel neg bolih boluu .maluud

2  |  0
зсс(103.229.178.2) 2020 оны 09 сарын 10

энэ шаалтуур өөрөө хэдэн оны шаалтуурюм

0  |  0
Хоолл(202.126.90.91) 2020 оны 09 сарын 13

Хүчирхүүллийг дэмжсэн хуулийг Нямбаатар тэргүүтэй бэлгийн гаж донтой МАН-ынхан санаачлан их хуралд оруулж батлуулчихаад байна. Өөрсдийнхөө эрх ашгийг бодоод 14 настай хүүхдийг хүчиндээд шоронд орохгүй . Эрүүгийн хуулийн 13-н14-н1

5  |  0
zochin(1.75.0.147) 2020 оны 09 сарын 11

ajil gui uls argagui huuli changalahgui hatuu hariuthlaga tootggoh heregtei Mgl emegteichuud jaahan uurtu haruthlgatai baigaasa hanlah hunee sain tanj medeegui bj huuhed gargadag ethes suuld uuru hohrood deer.s huseegui huuhed zolios boldog emegteichuud changa bol niigem uurchlugdnu du ... Mgl erchuud asuudaltai

4  |  0
Иргэн(39.7.46.242) 2020 оны 09 сарын 11

Хуулиа чангал цаазаар ав

2  |  0
Top