АНУ-ын Калифорни мужийн умард тойргийн холбооны шүүхээс LinkedIn болон Dropbox ашигладаг хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан Оросын хакерт долоон жилийн хорих ял оноожээ.
Өдгөө 32 настай Евгений Александрович Никулин нь хэрэглэгчдийн нэр боон нууц үгийг хакердах замаар ажиллагаагүй болгоод хувийн мэдээллийг нь ашигладаг байжээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар Моксва дахь гэрээсээ АНУ-ын Бей Ареа дахь ажилтны компьютерт нэвтэрч, тусгай программ суулган улмаар LinkedIn-д бүртгэлтэй хэрэглэгчдийг хакердсан байна. Яг үүнтэй адилхан замаар Dropbox, Formspring зэрэг аппын хэрэглэгчдийг ханкерджээ.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Никулин нь одоогоос дөрвөн жилийн өмнө Чехийн нийслэл Прага хотын нэгэн зочид буудлаас баривчлагдсан юм. Улмаар ялтан солилцох гэрээний дагуу хоёр жилийн өмнө АНУ-д шилжүүлсэн байна.
Түүнийг шүүх хурал долоодугаар сард эхэлж улмаар хорих ял оноожээ.
Эх сурвалж: NBC News
Сэтгэгдэл ( 0 )