Хүүхдийн 100 мянгыг ирэх зургаадугаар сарыг хүртэл олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

Засгийн газраас ирэх оны төсвийг  2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд төсөвт 4.8 их наяд төгрөгийн алдагдал үүсэх хүлээлттэй байгаа юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг ирэх онд бууруулахын тулд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг төсөлд онцолжээ. Орлогын хувьд татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжиж, өр үйлдвэрлэх замаар төсөвт хамгийн дарамт авчирдаг төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулах зэргээр төсвийн орлогын боломжит эх үүсвэрээс татахаар төлөвлөсөн. Энд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй нь гаалийн шинэчлэл буюу экспортолж буй баялгаасаа орох орлогыг бүрэн хураах явдал.

Өнгөрсөн удаад төсөвт батлах үед ч энэ асуудлыг хэлэлцэн тусгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлнэ гэж тооцож буй гаалийн шинэчлэл хугацаа алдан жил дамналаа гэсэн үг. Харин зарлага талаасаа төсвийн урсгал зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн хамгааллыг эмзэг бүлэгт чиглүүлэх гэнэ. Мөн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнүүдийг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

1.2 САЯ ХҮҮХДЭД 864 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дуусгах ажлуудын жагсаалтад музей, театр тэргүүтэй хэт үрэлгэн, хямралын үед санхүүжүүлэхэд тохиромжгүй хэмээн олон нийтээс шүүмжлэл дагуулсан олон төсөл багтсан байгаа юм.

Төсөв хэлэлцэх бүрд олон нийтийн анхаарлын төвд байнгын байсаар ирсэн асуудал бол хүүхдийн мөнгөн тэтгэмж. Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ оныг дуустал нэмэгдүүлж, 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл КОВИД-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор уг арга хэмжээг ирэх оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн олгохоор тооцож, 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 59 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii ulmaa(103.212.118.150) 2020 оны 10 сарын 06

Ail orh bvrd l nemertei bga shdee zarim ail vnheer goy goy bvteen baiguulalt hiisen bna 20 bhdaa hereggvi vregddeg bsan 100 bolson heregtei ymand zartsuuldag bolson shdee demjij bna

0  |  0
ariunchimeg(66.181.161.109) 2020 оны 10 сарын 06

ih bayrtai bna chin odoo hvvhediin mongoorool amia zuuj bn shvv dee hvvhedii mongo eh nemertei shvv

0  |  0
Ddd(66.181.161.17) 2020 оны 10 сарын 05

bayrtai bn ih hereg bolj bgaashvv

0  |  0
Arigun (59.153.113.17) 2020 оны 10 сарын 05

Hogjiliin berhsheeltei ireged yah ym bol...

0  |  1
Arigun(59.153.113.17) 2020 оны 10 сарын 05

Niigmiin halmjiin 288 myngaa bas 6sar hvrtel olgoh ymuu

0  |  0
Зочин(202.126.89.3) 2020 оны 10 сарын 05

Баярлалаа маш их хэрэг болж байгаа шүү

0  |  0
Otgontsetseg(66.181.161.34) 2020 оны 10 сарын 06

ene tsag vein hetsvvd ard irged bidend ih nemer boljino sain shiidwer gargas ta bvhend bayrlla

2  |  0
ард (202.9.46.185) 2020 оны 10 сарын 07

Бид архичидыг хүүхдийн мөнгөөр тэжээж байна.Ийм амьдралтай айл өрх биддний дэргэд зөндөө байна.Зөвхөн 6 сарын хугацаанд 800 гаруй тэрбум төг зарцуулах бололтой бид тийм их баян улс мөн үү!Бидний\nГадаадад төлөх өр хэдэн арван тэрбум доллор бид ингэж цамаан үрэлгэн байж үл болно..Өр зээлээр тэжээлгэсэн ард түмэнтэй ийм л азийн ядуу улс байсаар байх болно.Бидний ард түмэн хөдөлмөрлөх амьдралаа эх орноо авч яваа олон сайхан иргэд байна.Бидэнд ажлын байр эрүүл мэнд боловсрол цэвэр орчин хэрэгтэй.Бид тэжээлийн мал амьтан биш...!!!!

2  |  1
Наагий.ЖД(202.55.188.43) 2020 оны 10 сарын 05

sungasand bayrllaa thdee enenees iluu tsaaaziin yl heregtei bn mongoliin mn ireedui bolsn joohon ohidig mn oroldoj dur huslee hangah esgui

2  |  0
enkhsuwd(202.126.88.128) 2020 оны 10 сарын 07

mash ih hereg bolj bgaa shuu bayrlalaa

0  |  1
orgil(103.57.95.178) 2020 оны 10 сарын 05

100k mash ih mener bolj bga shuu

2  |  0
orgil(103.57.95.178) 2020 оны 10 сарын 04

demjij bna unheer ih hereg bolj bga shuu dee .ard tumen hetsuu amidarj bna shuu dee .

1  |  0
Болормаа(202.126.89.235) 2020 оны 10 сарын 04

Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгө нь хаанаа ч хүргэх шүү улсаа 100000мянга олгохын юм уу

0  |  0
Болормаа(202.126.89.235) 2020 оны 10 сарын 05

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд яахын бол

0  |  1
eegii(202.55.188.42) 2020 оны 10 сарын 05

100k ger ornoo awch ywaa ochnoon xumuus bga. zaawl neg taliig barimtlag xereggui

4  |  0
зочин(202.179.25.196) 2020 оны 10 сарын 04

Тѳрийн ѳмчит компануудаа ѳндѳржүүлсэн байдалд ажиллуул Тусгай комисс ажиллуул

0  |  0
Zochin(202.9.40.35) 2020 оны 10 сарын 05

Olon hyyhedtei aild ih nemer bolj bgaa shvv dee

5  |  0
Zochin(202.9.40.35) 2020 оны 10 сарын 05

Demjij bn ogoh ni zyitei

5  |  0
ЗОЧИН(66.181.161.17) 2020 оны 10 сарын 05

ҮНЭХЭЭР ХҮҮХЭДЭД ӨГӨХ ГЭЭД БАЙГАА БОЛ ХҮҮХДИЙН НЭР ДЭЭР ДАНС НЭЭГЭЭД 18 НАС ХҮРЭЭД ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ОЛГОЖ БАЙХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

3  |  7
ЗОЧИН(66.181.161.17) 2020 оны 10 сарын 05

САЛААД ЯВСАН ЭЭЖ , АРХИЧИН ЭЭЖ ААВЫГ Л ТЭТГЭДЭГ МӨНГӨ , ЯГ ХҮҮХДДЭЭ ОЧИХГҮЙ ДЭЭ.......... ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ \n

1  |  18
Нараа(66.181.161.87) 2020 оны 10 сарын 05

Үнэхээр дэмжлэг болж. Байгаа цаашдаа хэвээр нь үлдээвэл ард иргэд хүүхдүүд маань үнэхээр их хэрэг болно

8  |  2
Зочин(66.181.184.75) 2020 оны 10 сарын 05

хүүхдийн 100000 төгрөг олон хүүхэдтэй ядуу өрхүүдэд жинхэнэ утгаараа бодит дэмжлэг болж байгаа. Төсвийн үргүй зардлаа багасган хэмнэж хүүхдийн мөнгөө тасралтгүй олгох зөв шүү. Энэ нь нөгөө талдаа залуу гэр бүлээ хүн амын өсөлтөө дэмжсэн зөв бодлого

20  |  3
Туяа(202.55.188.37) 2020 оны 10 сарын 05

100 мянгаараа тогтоод байнга өгч болохгүй юм бхдаа одоо үед 20 мянгаар өдрийн хэрэглээгээч авч хүрэхгүйшдээ

12  |  2
sara(223.104.3.167) 2020 оны 10 сарын 04

Halamjiin uls boljee Mongol.bayarlaad avna.ajil hiih ch hun bhgui gadnaas hujaa ajilchid orj irj ajiliinh n talbart ezen suuna udahgui Mongold ezen suuna.Yandangaa ch hoolj chadahgui,nuursee.ch tulj chadahgui boltoloo zalhuu teneg debil bolson ard tumen n ug n nasaaraa ger horoolold amidarsan.denduu belenchileh setgelgeend oruulj bn.odoo baahan etseggui huuhduud torno.huuhdiin toogoor iim mongo ogood bval huuhed uildverlene.aj uildver hogjihgui.ireeduin yaduu debil davhargiig uusgej bn.20jiliin daraa aimaar yum boloh bh ene yanzaaraa.tsetserleg surguuli barih,ger horoololoo,zam guuree tsegtsel

2  |  1
Арай шүү(202.9.46.130) 2020 оны 10 сарын 04

Сонгуулийн үед дандаа ингэж халамжийн бодлого явуулна. Тэрийг нь иргэд их сайн ажиллаж байна гээд сонголтоо тэдэнд өгсөөр байгаад 26 жил МАН төр засгийн бүхий л төвшинд ажиллаа. Иргэдийн амьдрал улам доройтоод баячууд нь улам л тасраад байна шүү дээ. Та нар богд уулруугаа чөлөөтэй гардаг байснаа санаж байна уу ОДОО НЭГ ГАРАХ ГЭЭД ҮЗЭЭРЭЙ ИХЭНХ ГАЗАР НЬ ТОМЧУУДЫН ХАУС ХАШАА БАЙШИН ЭЗЭМШИЛ БОЛЧИХСОН БАЙГАА.

8  |  1
Dd(202.9.46.26) 2020 оны 10 сарын 05

Guilgachinguud hvvhdee tejeej chadahgvi

2  |  13
Mungu(66.181.161.96) 2020 оны 10 сарын 04

demjijj bn bytshan vrsdee uguh ehtei

7  |  0
Omg(172.58.59.240) 2020 оны 10 сарын 06

Хүмүүс ч яахав авах нь сайхан л байгаа байх. Гэхдээ энэ их мөнгө ингэж цацах зөв үү? За яахав хүүхдүүдэд мөн төсвийн орлогийг хамгаалж өгж байгааг ойлгоё. Тэр хэрэггүй үр ашиггүй үрдэг мөнгөө хэрэгтэй юманд нь зарцуулаасай. Энэ эргүү мөнгө идэж уухаас өөр юм мэдэхгүй сэтгэлгүй малнууд. Яагаад тэр хөшөө суварга музейд зарцуулдаг мөнгөөрөө Хэдэн цэцэрлэг барьж болдоггүй юм бэ? Яагаад түгжрэлээ зохицуулаад гүүрэн замууд ч блтугай барихгүй байгаа юм бэ?

11  |  2
otgonchimeg(202.126.90.48) 2020 оны 10 сарын 04

vnheer bayrtai bna

1  |  0
Нэхээ(139.5.216.140) 2020 оны 10 сарын 04

200000 ч болгож магад. Зүгээр л халамж энхрийлэлийн улс болгож гүйцлээ. Сонгуулаар алтан уул ч амлаж магадгүй

3  |  0
jagi(66.181.161.96) 2020 оны 10 сарын 03

like

0  |  0
Zochin(202.126.89.50) 2020 оны 10 сарын 04

Demjij bn mongoliin vrs mash olon boloh boltugai.

1  |  0
Гантуул(66.181.161.21) 2020 оны 10 сарын 03

Үнэхээр баяртай бнаа ард иргэд бидэнд тустай бгаа

0  |  0
Кк(114.129.101.102) 2020 оны 10 сарын 05

Хүүхдийг насанд хүртэл нь өгөх хэрэгтэй арайл бага байна шүү жаахан нэмээрэй 300 мянга байхад болно\nЧамлахаар чанга атга гэгчээр 100 мянга үнэндээ бага шүү жаахан нэмээрэй манайх 9 хүүхэд тэй

5  |  14
altansvh(66.181.161.90) 2020 оны 10 сарын 04

mash setgel undur ban.mongoliin olon vrs sain saihan hvmvvjeh bpltugai

1  |  1
халиука сүрнээ(202.126.90.9) 2020 оны 10 сарын 04

үнэн л байгаасай тэгвэл их нэмэр болно дэмжиж бн

5  |  1
hulan(202.9.40.91) 2020 оны 10 сарын 03

vnen bol ene mngoor hvmvvs hool undtai tvlee nvvrstee hvvhdvvden garch tenehkvi dulan gertee setgel amar eej aawtaigaa baihad saihanl bna heregjvvleeree hvrel svhee

1  |  2
irgen(66.181.161.107) 2020 оны 10 сарын 04

vnen bol hvvhdvvded mini heregteil medeelel b.n ih nemer bolj b.gaa shvv ene nemegdel

2  |  2
Zochin(66.181.161.1) 2020 оны 10 сарын 05

Zob shiidber bna

1  |  2
Цээгий(202.126.90.56) 2020 оны 10 сарын 04

Болцон байна ш дээ

0  |  2
Ur undarh(202.126.88.193) 2020 оны 10 сарын 03

Vnheer vnen bol heregtei l bn amidarld nemer vnheer bolj bgaa shvv ene shiidwer bvr batlagdawal sain bnaa

2  |  1
Tungaa(66.181.161.16) 2020 оны 10 сарын 05

er ni tsaashid hvvhdiin mongiig 100000t heweer ni vldee ene zow shiidwer ard tvmend mash tom demjleg bolj bga

4  |  3
Зочин(202.55.188.42) 2020 оны 10 сарын 04

Улаан дээлтэй бол манай авгай. 2 трилионы алдагдалтай л бол манай төсөв мөн.

4  |  0
Gantuya(66.181.161.117) 2020 оны 10 сарын 04

Vnen bol zuw l shiidwer bna

1  |  2
Түмэнжаргал(202.126.88.150) 2020 оны 10 сарын 04

Маш зөв шийдвэр гарчээ. Цаашид ч тогтмолжуулах нь зөв.

0  |  3
Dolgor(66.181.161.29) 2020 оны 10 сарын 04

Uneheer nemerte baigaa shv ter chigeerei 100k heweere baigaasai

0  |  4
(103.57.92.69) 2020 оны 10 сарын 04

huuhded uguj bolno,harin etseg eh ni hereglej bolohgui ,zuvhun huuhdiin surgaltad,yag e barimt shig...,ugui bol huulin hariutslaga,,albadan hudulmur 1 jil gej zaa !!!!!!!

3  |  1
Undram(202.126.89.229) 2020 оны 10 сарын 02

En yg battai yu

0  |  0
Mongol(66.181.161.47) 2020 оны 10 сарын 03

Tegeed yg heden sar n todorhoigvi ym tawiad budilaantuulaad bhiin Vnen zow barimttai medeelel tvgeegech

0  |  1
Deegii tseka(66.181.161.116) 2020 оны 10 сарын 02

Mash zov

0  |  0
Hudlaa medeelel bn(202.9.40.25) 2020 оны 10 сарын 03

Ene medeelel garchigtaigaa zurj bhiimdaa Hudlaa medeelel garchig ughuu l bolchih

2  |  0
enhee(66.181.161.124) 2020 оны 10 сарын 02

Mash ih nemer bolj bgaa shvv tsaashdaach hvvhdii min ireedvid ihehen nemer bolon

0  |  0
Teana(202.55.188.37) 2020 оны 10 сарын 03

Ter chigeer ni 100000 bolgood batalchihgui ym bhdaa mash ih hereg bolj bgaa shu

3  |  3
Ulziii(66.181.161.127) 2020 оны 10 сарын 02

Vnen vvvvvv

0  |  0
altantsetseg(103.212.119.97) 2020 оны 10 сарын 02

ih nemer bolj bga shvv ta bvhendee ajiliin amjilt hvsie

1  |  0
ganaa(150.129.140.156) 2020 оны 10 сарын 02

yostoi zow zuil bn ih hereg bolj bga shu

2  |  0
Uugamtsetseg(202.55.188.93) 2020 оны 10 сарын 02

Vnehr nemer bolj bga shvv

2  |  0
otgonchimeg(202.126.88.157) 2020 оны 10 сарын 03

sard hvvhed bvrd 100k ugh n vnheer heregte mash ih nemer bolj bgaa

7  |  2
zochin(202.126.88.42) 2020 оны 10 сарын 04

unen ymuu ikon deer tiim ym bhku bnshd

3  |  2
Top