Ерөнхийлөгчийн сонгуульд 30.5 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

Засгийн газраас ирэх оны төсвийг  2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд төсөвт 4.8 их наяд төгрөгийн алдагдал үүсэх хүлээлттэй байгаа юм.Өнгөрсөн удаад төсөвт батлах үед ч энэ асуудлыг хэлэлцэн тусгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлнэ гэж тооцож буй гаалийн шинэчлэл хугацаа алдан жил дамналаа гэсэн үг. Харин зарлага талаасаа төсвийн урсгал зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн хамгааллыг эмзэг бүлэгт чиглүүлэх гэнэ. Мөн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнүүдийг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дуусгах ажлуудын жагсаалтад музей, театр тэргүүтэй хэт үрэлгэн, хямралын үед санхүүжүүлэхэд тохиромжгүй хэмээн олон нийтээс шүүмжлэл дагуулсан олон төсөл багтсан байгаа юм.

Ирэх оны төсвийг халамжийн арга хэмжээнүүдийн хэрэгжих хугацаа болон олон нийтийн анхаарлыг татсан бүтээн байгуулалтуудын хэрэгжих хугацаа зэргээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан арга хэмжээ ч гэж үзэж болохоор юм.

Ирэх онд эдийн засаг, бизнесийн салбарууд болон улс төрийн тавцанд доргилт өгч магадгүй үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль. Төсөвт ирэх оны сонгуулийг  зохион байгуулахтай холбоотойгоор 30.5 тэрбум төгрөг суулгасан байна. Ийнхүү сонгуулийн төсөв 2017 оныхоос 13.4 тэрбум нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 120 орчим мянгаар нэмэгдсэн, хэсгийн хороодод ажиллах ажилчдын урамшуулалд олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотой аж. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 04

Mongoliig yalagdyylj hyviin mapiin sestim baigyylj yls eh oronoo tsulumdug hylgaichidiig songohiin tuld iim ih mungu vrj yadag uy.Mongold yamarj songyylia bydilaantai boldog.Mongolchyyd turuu tseverleegvi tsagt hetseej heden ch erunhiilugch garaad heregvi.Turd baigaa hyyliihan shvvhiiheniig bvgediig ni uur sestemd ard tvmenii haynaltand oryylsan tsagt l Mongol yalna.

0  |  0
БАГШ(202.9.46.182) 2020 оны 10 сарын 04

Х.Баттулга Ерөнхийлөгч өө !!! ТӨРИН ӨМЧИЙН СУИС-ДЭЭР САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, ШУДАРГА ҮНЭН ГЭЭЧ ЗҮЙЛ УСТААД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЛОО. ЗАХИРЛЫГ НЬ ТАНЫ ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ ГЭЦГЭЭХ ЮМ . ЭНЭ ҮНЭН ҮҮ? СУИС- ДЭЭР ХЭЗЭЭ ХУУЛЬ ЁС ХЭРЭГЖИХ БОЛ ОО? ТА СОШИАЛД ГАРСАН МЭДЭЭЛЛИЙГ УНШААД ҮЗЭЭРЭЙ. ИЙМ БАЙЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

1  |  0
Со ах(202.179.24.136) 2020 оны 10 сарын 04

Сонгууль явуулахөд сонгогчдын гарт баригдаж нүдэнд харагддаг зүйл нь саналын хуудас нэртэй ганц хуудас цаас ш дээ. Бусад зардал нь авилга хээл хахууль гэж байгаа. Авилгалаа өсгөхөөр төсөвт тусгажээ гэж ойлгож болно. Монгол улс уруудан доройтож байна даа монголчуудаа тэмцэхгүй юм уу аан?

0  |  0
Зочин(202.21.108.234) 2020 оны 10 сарын 03

ямар их мөнгө вэ? сургууль цэцэрлэг эмнэлэг зам гээд олон асуудал байна даа

0  |  0
Top