Жагсагчдын эзэлсэн Киргизийн Төрийн ордон галд автжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06


Киргизэд парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсагчид тус улсын парламент, ерөнхийлөгчийн тамгын газар байрладаг Цагаан ордныг даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө эзлэн авсны дараа тус ордонд гал гарчээ.

Даваа гарагт парламентад суудал аваагүй намуудын хоёр мянга орчим дэмжигч Бишкек хотод эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн билээ. Тэд сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Даваа гарагийн орой жагсагчид, хүчнийхний хооронд мөргөлдөөн гарсны улмаас 590 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Цагаан ордныг (Киргизийн төрийн ордон) эзэлж авсны дараа жагсагчид Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг Үндэсний аюулгүй байдлын төрийн хорооны цагдан хорих байрнаас суллажээ. Түүний хүү Сейитбек Атамбаев сонгууль ялагдсан Киргизийн социал демократ намыг тэргүүлдэг.

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков жагсаалыг зохион байгуулагчдад хандан тайван байхыг уриалжээ. Тэрбээр бүх улс төрийн хүчний тэргүүн нартай ганцаарчилсан уулзалтууд хийсэн байна.

Парламентын сонгуульд ялсан “Биримдик” нам дахин санал хураалт зарласан тохиолдолд дахинд өрсөлдөхөд бэлэн буйгаа илэрхийлж, долоон хувийн босго давсан бусад бүх нам, хүчнийхнийг дахин өрсөлдөхийг уриалсан байна.

Киргизэд парламентын сонгуулийн санал хураалт энэ сарын 4-нд болсон билээ. Сонгуулийн ирц 56.5 хувьтай байсан бөгөөд урьдчилсан дүнгээр “Биримдик” 24.52 хувь, “Мекеним Кыргызстан” 23.89 хувь, “Кыргызстан” 8.73 хувь болон “Бутун Кыргызстан” нам 7.11 хувийн санал авч, парламентад суудалтай болоод байгаа билээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 08

Mongol ylsad iim nuhtsul mash iheer bvrdesen.Turd baigaa hurnugutungvvd herees heterejm ban.Odoo turd ver hvvhedvvd ni boloh avgaldai nar ni vrjij bna.Mongoliig bvr 6.2 ba 6.5 tsarj daldyyr Hyatadiin kolon bologson baigaa.Hil haaltai horiotoi baihad udur shungvi hyjaa nariig oryylaad bna.Mongoliin turiin bvhel alban shatand heel hahyyl tanil tal mash iheer gazar avj turd baidag hvn bvr turuus humsalj hulgailj bna.Gadaadiinhan mash ih bayalag olon jil vngvi tsumuj ergeed .Mongoliig urnd ynagaj booljilj bna.

0  |  0
mgl(122.201.31.100) 2020 оны 10 сарын 09

olon nam ard irgediin talcal sain zuil bishee

4  |  0
Үнэн(59.153.84.139) 2020 оны 10 сарын 09

АНУ-ын явуулага

1  |  0
Дарь(66.181.183.219) 2020 оны 10 сарын 09

Дүн нь үнэн юм шиг байна.

1  |  0
Top