Киргизийн Бишкек хотод парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсагчид Засгийн газрын ордныг эзэлжээ. Ордон руу хэний ч оруулахгүй байна гэж Киргизийн мэдээллийн 24.kg агентлаг мэдээлжээ. Сайд нарын танхим онцгой нөхцөл байдалд ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд бүрэлдэхүүн хаана байрлаж байгааг мэдээлээгүй байна.
Жагсагчид парламент, ерөнхийлөгчийн тамгын газар байрладаг Төрийн ордон, Бишкек хотын захиргааны байр, Ерөнхий прокурорын газрын байрыг эзлээд байна.
Засгийн газрын Иссык-Куль, Талаас муж дахь бүрэн эрхт төлөөлөгчид огцрох болсон тухайгаа мэдэгджээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид өөрсдийгөө түр удирдлагаар зарлаж, төрийн албыг хуваарилж эхэлжээ. Тухайлбал, Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Омурбек Суваналиев өөрийгөө Үндэсний аюулгүй байдлын төрийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр, дотоод хэргийн дэд сайд асан Зурсан Асанов Бишкекийн комендантын үүрэг гүйцэтгэгчээр зарлаад байна.
Киргизийн нийслэл дэх эрх мэдэл жагсагчдад шилжээд байна гэж 24.kg агентлаг мэдээлжээ. Жагсагчид Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев болон хэд хэдэн нэртэй улстөрчдийг хорих газруудаас суллаад байна. Гэхдээ жагсаагчдын удирдагчид эрх мэдлээ хуульчлах төлөвлөгөөгөө одоогоор танилцуулаагүй байна.
Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Киргизийн Үндэсний банк арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад хандан аюулгүй байдлаа ханган, мягмар гарагт ажиллахгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Хиргис улс ингээд будаа манай хойноос чүү
Hujaagiin nuluunuus zugtaj bga ni
Hujaagiin nuluunuus zugtaj bga ni
Hujaagiin nuluunuus zugtaj bga ni
Hujaagiin nuluunuus zugtaj bga ni
Hujaagiin nuluunuus zugtaj bga ni
Тун саяхан манайхаас туршлага судлаад гүйж явсан биш билүү. Золигийн юм болжээ.