2021 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд хэд хэдэн шинэ Соёлын төв, музейн барилга барихаар тусгажээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт 500 хүний суудалтай, нийт 7 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёл, Урлагийн ордон барихаар тусгасан байна.
Ирэх оны төсөвт 1 тэрбум 500 сая төгрөгийг нь хуваарилахаар төсвийн төсөлд тусгажээ. Өндөр өртөг зардал бүхий ийм барилгын төсөл он он дамнан төсвөөс санхүүждэг жишиг уг барилга дээр ч давтагдах биз ээ.
Шинээр барьж эхлэх Соёлын төв, музей зэрэг барилгуудад ирэх жилийн төсөвт хэдэн төгрөг хуваарилахаар тусгасныг тодотгон хүргэе.
Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/
Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/
Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/
Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/
Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/
Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/
Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/
Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/
Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/
Сэтгэгдэл ( 1 )
ийм балай шавар тагз барьж татвар төлөгчийн мөнгө үрэхээ болиочээ ........ одоо DDISH internet гээд соёл мэдээлэл жигд түгэж байгаа шүү дээ