Цар тахлын дараа Ази тив илүү хурдан хөгжинө

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Олон улсын хөрөнгө оруулалтын банк Goldman Sachs-ийн шинжээчид цар тахлын улмаас хохирсон эдийн засгаа сэргээн босгоход Ази тивийн орнууд бусад орнуудаас илүү давуу талтай гэж үзжээ. Учир нь Азийн орнууд шинэ төрлийн коронавирусний халдварыг амжилттай тогтоон барьж чадсан төдийгүй дэлхий ертөнцийн шинэ нөхцөл байдалтай хурдан шуурхай зохицсон гэнэ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялснаар Америкийн худалдааны бодлого өөрчлөгдөж, Азийн орнуудад ашигтай болно гэж тэмдэглэсэн байна.

Хөрөнгө оруулалтын Invesco компани мөн ирэх жил Азийн орнууд тэр дундаа Хятадтай хил залгаа орнуудын эдийн засгийн өсөлт эрчимтэй нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргасан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.33) 2020 оны 10 сарын 11

АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден ялбал Хятад улс хожиж АНУ хохирох болно.

0  |  0
Top