2021 онд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудын мэдээллийг төсвийн төслөөс түүвэрлэн хүргэж байгаа билээ.
Ирэх жилийн төсвийн төсөлд он дамнасан соёлын төвийн 32 барилгаас гадна шинээр ДОЛООН төвд мөнгө төсөвлөхөөр тусгасан талаар өмнө нь мэдээлсэн.
Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт 500 хүний суудалтай, нийт 7 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёл, Урлагийн ордон барьж эхлүүлэхээр шинэ төсвийн төсөлд тусгаад байгаа юм.
Энэ удаа төсвийн хөрөнгөөр орон нутагт баригдах төрийн үйлчилгээний барилга байгууламжуудын мэдээллийг хүргэе.
Жагсаалтыг харахад арав шахам жилийн өмнө буюу 2011 онд эхэлсэн барилга ч байна. Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Аймгийн Засаг даргын тамгын газрын барилгын ажлын 2011 онд анх эхэлжээ. Нийт өртөг нь 7,4 тэрбум гаруй төгрөг. Харин ирэх оны төсвөөс 50 сая төгрөг олгуулахаар төсвийн төсөлд тусгасан байна.
Аймгийн Засаг даргын тамгын газрын барилга /Дорнод, Чойбалсан/
Багийн төвийн барилга /Ховд, Буянт сум, Наранхайрхан баг/
Багийн төвийн цогцолборын барилга /Орхон, Баян-Өндөр сум, Зэст баг/
Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр /Хөвсгөл, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сум/
Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Яргуйт баг/
Засаг даргын Тамгын газрын барилга /Баянхонгор, Баацагаан сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Булган, Баян-Агт сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Түдэвтэй сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Ургамал сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Шилүүстэй сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Өвөрхангай, Хайрхандулаан сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Сэлэнгэ, Баруунбүрэн сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Ховд, Чандмань сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Түнэл сум/
Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
Хорооны цогцолбор барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо/
Хорооны цогцолбор барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо/
2021 онд шинээр барьж эхлэх барилга, байгууламжуудын нийт өртөг нь 9,6 тэрбум төгрөг. Үүнээс 3.3 тэрбум төгрөгийг ирэх оны төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ.
Удирдлагын академийн кампус, өргөтгөлийн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/
Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга /Хэнтий, Жаргалтхаан сум/
Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/
Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга /Хэнтий, Баян-Овоо сум/
Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга /Хэнтий, Баян-Адрага сум/
2021 оны төсвөөс төрийн байгууллагуудын их засварын ажилд 2,550.0 сая төгрөг хуваарилна. Нийт төсөвт өртөгөөс 50 сая төгрөг л дутуу хуваарилах аж. Их засвар нь он дамнасан барилгууд байна. Тодруулбал: Өвөрхангай, Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Уянга, Зүүнбаян-Улаан сумд дахь төрийн байгууллагуудын барилгын их засварыг 2020 оны төсөвт тусгасан. 600.0 сая төгрөгийн нийт өртөгтэй. Тэгвэл ирэх онд 550.0 сая төгрөг олгоно.
Шинээр 2 тэрбум төгрөгийн их засварын ажил хийхээр тусгажээ.
Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар /Өвөрхангай, Арвайхээр сум/
Засаг даргын Тамгын газрын их засвар /Архангай, Ихтамир сум/
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа байгууллагын их засвар /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
Сэтгэгдэл ( 1 )
dahij horongo Zarah hereggui oorsdoo duusga aimguud ene zafan ajluudaa, UB tamgiin gazarch gesen, yahaaraa iim ih horongo, olon jil bolood yuch bosdoggui um be ????...idej uugaad l duusahgui baigaa bizdee medeej ..!!!! shalgah heregtei !!!