АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд Харрис ялжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшсэн Камала Харрис өрсөлдөгч Майкл Пенс /Бүгд Найрамдах нам/ -ээс илүү итгэл төрүүлэм байсан гэж CNN агентлагийн захиалгаар явуулсан олон нийтийн санал асуулгад оролцсон иргэд дүгнэж байна.

Санал асуулгад дэд ерөнхийлөгчийн албан тушаалд горилогч Камала Харрис, Майкл Пенсийн хооронд болсон цорын ганц халз мэтгэлцээнийг үзсэн нийт 609 сонгогч оролцжээ. Тэдний 59 хувь нь Харрис ялсан гэж үзэж байгаа бол 38 хувь нь Пенс давуу байсан гэж хариулжээ. Ингэхдээ сонгогчдын 65 хувь нь Пенсийг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихад хангалттай мэргэшсэн гэж үзсэн бол 63 хувь нь Харрисын талаар ийм бодолтой байдгаа илэрхийлжээ.

Тэдний халз мэтгэлцээн нэг цаг гучин минут үргэлжилжээ. Харрис нийт 36 минут 24 секунд ярьсан бол Пенс 36 минут 27 секундийг зарцуулжээ. NBC сувгийн тооцсноор, Пенс Харрисын үгийг 16 удаа тасалж, 93 удаа түүн рүү давшилсан бол Харрис өрсөлдөгчийнхөө үгийг есөн удаа тасалж, 84 удаа өрсөлдөгч рүүгээ дайрч, давшилсан үг шиджээ.

Хоёр нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Доналд Трамп, Жозеф Байден нарыг бодвол бие биендээ илүү соёлтой хандсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.234) 2020 оны 10 сарын 09

Харрист амжилт хүсье. Сайн байна.

0  |  0
Top