[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Уур бухимдлыг зохицуулах ТАВАН арга

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Уур бухимдал хүнд олон сөрөг үр дагавартай. Энэ мэдрэмжийг хэрхэн зохицуулах талаар дараах зөвлөгөөг танд хүргэе.


Эрүүл бус сэтгэл хөдлөл

Уурлаж бухимдах нь эрүүл бус сэтгэл хөдлөл юм. Таагүй нөлөөний эсрэг хариу арга хэмжээ авахдаа тайван, зөөлөн байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Уншигч танд уур бухимдлаа хянах аргуудаас хүргэе.

Хэвийн байдалдаа орох гэж удна

Уурлахад хүний биеийн бүх булчин чангарч, нүүр улайж, үрчийдэг. Ингэж уурлаж бухимдсан хүн хэвийн байдалдаа ороход урт хугацаа зарцуулагдана. Уурлаж буй хүний зүрхний цохилт түргэсэж, стрессийн даавар нэмэгдэж, цусны даралт ихэсдэг. Байнгын хэрүүл маргаан дунд байдаг хүмүүсийн эсийн нөхөн сэргэх чадамж удааширч, дархлаа нь сулардаг.

Тоол...

Аливаа зүйлд, хүмүүсийн бүдүүлэг авирд бухимдахгүй байхын тулд төлөв даруу байх аргад суралцах хэрэгтэй. Үүний тулд тоо тоолох, ном унших, амьсгалын дасгал хийх зэргийг өөртөө зуршил болго.

Дүгнэлт хий

Өөртөө болон бусдад амлалт өгч байхдаа, өөрийгөө батлах гэж хичээж байхдаа дахин дүгнэлт хий. Би ийм хүн...Тийм хүн...гэж батлан ярих нь маш хортой аж. Ингэж ярьдаг хүмүүс өөрийгөө батлах, зөвтгөх гэж бусадтай үргэлж маргаж явдаг байна. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар “ёстой” гэж ярьдаг хүмүүс сэтгэлийн зовиуртай байдаг гэнэ.

Хүлээлт бүү үүсгэ

Бусдаас их зүйл хүлээдэг, шаарддаг хүмүүс өөрийгөө хамгийн ихээр зовоодог. Тэд бусдыг зэвүүцэх ямар нэгэн шалтаг бодож олдог байна. Ухаалаг байж чадвал бухимдлын шалтгаан нь та өөрөө байгааг ойлгох болно. Хэнээс ч юуг ч бүү хүлээ.

Хошигно

Уур бухимдлаас зайлсхийх бас нэгэн арга бол хошигнох, хөгжилтэй байх. Хошин шогийн мэдрэмжтэй хүн бусдын дайралтыг давж гарч, бусдыг ч тайвшруулж чаддаг. Мөн ийм хүмүүс ухаалаг байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top