Трамп цахим халз мэтгэлцээнд оролцохгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

АНУ-ын ерөнхийлөгчид  Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдентай цахим хэлбэрээр халз мэтгэлцээн хийхээс татгалзжээ. Цагаан ордны тэргүүн “Fox Business” сувгаар “Цахим мэтгэлцээнд цагаа үрэхгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр өөрийнх нь бие сайн байгаа гээд сонгуулийн сурталчилгааны хүрээнд сонгогчидтой уулзалт хийхээр төлөвлөж байна гэж онцолсон байна.

Трамп, Байден нарын хоёр дахь мэтгэлцээн энэ сарын 15-нд товлогдсон бөгөөд эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс цахим хэлбэрээр явуулах санал дэвшүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top