ТӨСӨВ 2021 | Ерөнхийлөгчийн тамгын газар НЭГ ТЭРБУМААР тоног төхөөрөмж авна

2020 оны 10 сарын 12

Zindaa.mn 2021 онд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудын мэдээллийг төсвийн төслөөс түүвэрлэн хүргэж байгаа билээ.

 

Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар 1 тэрбум төгрөгөөр шинэ тоног төхөөрөмж авахаар төсвийн төсөлд тусгасан байна. Тодруулбал:

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын тоног төхөөрөмж (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг)
 

  • 2021 онд 1,066.6 сая төгрөгийн нийт өртөгтэй тоног төхөөрөмж авна. 2021 оны төсвөөс 1,066.6 сая төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн байна. 

 

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганыг нээн хэлсэн үгэндээ төсөвтэй холбоотой анхаарал татсан үг хэлсэн.

Тэрбээр “Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Дэлхий даяар дэд бүтцээ барьсны дараа л барилга байшингаа барьдаг номтой байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх” гэхчлэн онцолсон билээ. 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.189) 2020 оны 10 сарын 14

Ерөнхийлөгчийн тхмгын газарт олон орон тоо, их төсөв хэрэггүй. Орон тоогоо хасч, төсвөө тана,

1  |  1
зочин(66.181.180.62) 2020 оны 10 сарын 14

худлаа шоудсан байна л даа өөрийнх нь бизнес их хөгжөөд байна гэсэн биз дээ

1  |  1
Top