2021 оны Улсын төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс шинээр санхүүжилт олгохгүйгээр зээлийн эргэн төлөлтөөс төслүүдийг санхүүжүүлэхээр тусгаад буй нь шүүмжлэл дагуулж байгаа.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа ЖДҮ-ийн төслүүдийг зээлийн эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой гээд "Энэ салбарт нийтдээ 450-460 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Үүнээс 200-гаад тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөс эргэн орж ирж зээлд хуваарилагдах боломжтой" гэв.
Цар тахлаас шалтгаалан иргэдийн худалдан авалт буурсан, орлого хумигдсан үзүүлэлттэй байгаа ч эрэлтийг өсгөх, идэвхжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, тэрдундаа ЖДҮ-ийн салбараа дэмжих ёстой гэсэн байр суурийг зарим эдийн засагчид илэрхийлж буй.
Харин төсвийн төслийг боож УИХ-д өргөн барьсан Сангийн яамны удирдлага ЖДҮ-д шинээр санхүүжилт олгохгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогсож байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бас ёроолгүй сав шиг ЖДҮ-д зээл олгож болохгүй гэдэг зөвөө. Зээл авсан бол гэрээний дагуу төлбөрөө хийж бусдыгаа дэмжих нь иргэний үүрэг. Бид чинь эрхээ эдэлж үүргээ биелеелж, төрдөө хяналтаа тавьж, бас худал хуурмаг, мэдээ мэдээлэлд ухаалаг хандаж сурмаар байна .