Монголын коксжих нүүрсний ҮНЭ Хятадад 20 юаниар ӨСЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

БНХАУ-д нүүрс болон гангийн үйлдвэрүүд нүүрс нөөцөлж байгаагаас шалтгаалан Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсөхөд нөлөөлжээ.

Тодруулбал, энэ долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтоор нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 20 юаниар өсөж, 810-840 юаньд хүрсэн тухай Хятадын “SXCoal” цахим хуудас мэдээллээ. Мэргэжилтнүүд дээрх үнэ цаашид ч өсөх магадлалтай байгааг онцолсон юм.

Австрали улсад тавьсан БНХАУ-ын хоригтой холбоотойгоор Хэбэй мужийн зарим үйлдвэрүүд Монголоос нүүрс худалдан авч эхэлснийг тус цахим хуудас мөн онцолжээ.

Монгол, Хятад хоёр улсын хооронд цар тахлын үед нүүрсний тээврийг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон гарц” хөтөлбөрөөс шалтаалан нүүрсний тээвэр нэмэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.


Эх сурвалж: SX Coal

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 21

Өмхий хужаа хямд л авсаар ирсэн 20 юань юу юи бэ? Хог хужаа далд ороосой.

1  |  0
бор(66.181.161.63) 2020 оны 10 сарын 21

За яамаа даа ...хүнд үедээ жоохон ч гэсэн боломжийг алдаж болохгүй шүү ... тэнэг шунахай хорлонтой Жэнко лаларын үлгэрээр монголын нүүрсний хөгжил дэвшил дор хаяж 10 жилээр ухарч хохирч байна ... түүний хэлсэнг сануулахад ..... хятад руу нарийн төмөр зам тавих юм бол тэр замаар хятадууд танкаа ачаад орж ирээд монголыг эзлэн шүү ....ккк. нарийн битгий хэл бүдүүн төмөр зам тавиулаагүй жэнкогын ачаар.....мөн хятад танкууд н гинжгүй учраас л төмөр замаар явдаг танктай ....өгөр зий энхболд н болохоор төмөр замаар нүүрс зөөснөөс машинаар зөөвөл олон хүн ажилтай орлоготой болно гэж боддог сэтгэдэг .

2  |  0
Top