АНУ-ын Теннесси мужийн нийслэл Нэшвилл хотноо АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Доналд Трамп /Бүгд Найрамдах нам/, Жозеф Байден /Ардчилсан нам/ нарын хооронд сүүлчийн халз мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээний үеэр хоёр талын хэлсэн гол эшлэлүүдийг хүргэж байна.
Трампын мэдэгдэл:
-АНУ коронавирусний эсрэг вакцин бэлэн болсон тухай ойрын хэдэн долоо хоногт зарлана. Ингэхдээ 100 сая тун вакцины асуудал яригдаж байна гээд КОВИД-19-тэй холбоотой нөхцөл байдлын хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж мэдэгджээ. Халдвар хэдий аюултай ч хорио цээрийн хатуу хязгаарлалт хэрэгжүүлж болохгүй гэж мэдэгдээд Байден цар тахалтай тэмцэх тал дээр “бараг юу ч хийгээгүй” гэв.
-Трамп ОХУ-аас ямар нэгэн мөнгө аваагүй гэж мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр ОХУ, Иран улс түүнийг хожигдохыг хүсэж байгаа гэж АНУ-ын тагнуулын албыг эш татан онцолсон байна. Тэрбээр Байден ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээр дамжуулан 3.5 сая ам.доллар ОХУ-аас авсан гэж өрсөлдөгчөө буруутгав.
-БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ажил хэргийн харилцаа, холбоо тогтоосноор хоёр улсын хооронд цөмийн дайн дэгдэхээс сэргийлж чадсан гэж мэдэгдэв. Трампын хэлснээр, 2017 онд болсон түүний тангараг өргөх ёслолын үеэр Барак Обама БНАСАУ-ыг тойрсон асуудал АНУ-ын хувьд “хамгийн том асуудал” гэж хэлж байжээ.
-Трамп олон арван сая ам.долларын татварыг хугацаанаас нь өмнө төлж байсан гэж мэдэгдээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан 2016 болон 2017 онуудад 1.5 мянган ам.долларын татвар төлсөн гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй гэжээ.
-Ардчилсан намынхан Орос улс Байдены хүүгийн компьютероос мэдээлэл алдагдахад оролцсон гэх мэдэгдлийг Трамп “ээлжит башир арга” гэжээ. Ингэхдээ тэрбээр өрсөлдөгчөө “авлигажсан улстөрч” гэж нэрлэв.
-Трамп Авраам Ликольноос хойш хэн ч хар арьстнуудын төлөө ийм их зүйл хийж байгаагүй гэв.
-Байден сонгуульд ялсан тохиолдолд Америкийн газрын тосны салбар устаж, АНУ “гуравдагч орон” болж хувирна гэж анхааруулжээ. Хэдэн сарын өмнө түлшний үнэ огцом унахад газрын тосны салбарыг аварч чадсан нь түүний гавьяа гэж Трамп мэдэгджээ.
Байдены мэдэгдэл:
-АНУ-д коронавирусний халдварын улмаас ийм олон хүн нас барсны дараа Трамп ерөнхийлөгч болох эрх байхгүй гэж Байден мэдэгдэв.
-Тэрбээр сонгуульд ялалт байгуулбал Орос, Иран, Хятад улсад Америкийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсоны хариуг барина гэж амлав. Байден Москва сонгуульд ялалт байгуулахад нь саад болохыг оролдож байна гээд Цагаан ордны өмгөөлөгч Рудолф Жулианийг “Оросын утсан хүүхэлдэй” гэв.
-Тэрбээр гаднын улс орноос мөнгө хэзээ ч авч байгаагүй гэж мэдэгдээд Трампыг Орос, Хятадаас мөнгө авдаг гэж зэмлэв. Трамп Хятад улсад өөрийн гэсэн бизнес, банкны данстайгаас гадна Хятад улсад АНУ-д төлснөөс 50 дахин их хэмжээний татвар төлсөн гэж өрсөлдөгчөө буруутгав.
-БНАСАУ цөмийн зэвсгээ хорогдуулсан тохиолдолд Ким Жон Унтай уулзахад бэлэн гэж мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Хойд Солонгосын удирдагчийг Гитлертэй харьцуулсан байна.
- Хантер Байдены гадаадын түнштэй ч ёс зүйгүй хэрэг биш гэж Байден хүүгээ өмөөрөв. Хантер Байден нь Украины эрчим хүчний “Burisma” компанитай холбоотой.
-Байден хууль бус 11 сая цагаачид иргэншил олгоно гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл оршсоор байгааг онцлоод энэ асуудлыг шийдэх тодорхой төлөвлөгөө бий гэв.
-Тэрбээр АНУ-ыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, газрын тосны салбарт санхүүжилт олгодог байдлыг эсэргүүцсэн байна.
-Тэрбээр Хятад улсыг “дүрмийн дагуу тоглуулах” болно гээд Трампын буруугаар хоёр талын худалдааны алдагдал буурах биш, нэмэгдсэн гэж өрсөлдөгчөө зэмлэжээ.
АНУ-д бүх нийтийн сонгууль ирэх сарын 3-нд болно. Сонгуулиар АНУ-ын төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэг хувь болон 13 мужийн амбан захирагч нарыг сонгох юм.
Сэтгэгдэл ( 2 )
Baiden Mongolchuudad ashiggui yum bna.
Хог байден хар вирус хятадыг толгойдоо залах нь зөнөг эрлийз новш урвагч харх.