Ираны “Watane Emruz” сонин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг зөнч Мухаммедын шог зургийг дэмжсэн мэдэгдэл хийсний дараа эрлэгээр дүрсэлсэн шог зураг нийтэлжээ.
Францын төрийн тэргүүний шог зургийг “Парисын эрлэг” гарчигтай тэргүүн нүүрэндээ нийтэлсэн байна. Макроныг улаан нүүр, шовх үзүүртэй чих, араатны нүд, соёотойгоор дүрсэлжээ.
“Watane Emruz” сонины дугаар хэвлэмэл болон цахим хэлбэрээр гарсан байна.
Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн яам тус улсад суугаа Францын Элчин сайдыг дуудаж, зөнчийн шог зургийг дэмжсэн Францын албаны хүмүүсийн байр суурийг эсэргүүцсэн байна. Энэ сарын дундуур Францад зөнч Мухаммедын шог зургийг хичээл дээрээ үзүүлсэн түүхийн багшийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсны дараа Эммануэль Макрон Франц улс шог зураг нийтлэхээс татгалзахгүй гэж мэдэгдэж байсан билээ. Үүний сацуу энэ сарын эхээр Макрон Франц дахь шашны салан тусгаарлах үзэлтэй тэмцэх талаар үг хэлэхдээ Бүгд Найрамдах Улсын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийн ирэх арванхоёрдугаар сарын 9-нд өргөн барина гэж мэдэгдэж байв. Тэрбээр Франц дахь исламын шашныг гаднын нөлөөллөөс чөлөөлж, исламын сүмүүдийн санхүүжилтэд тавих хяналтыг чангатгах шаардлагатай гэж илэрхийлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )