Энэ оны эхний есөн сарын байдлаар төсвийн тэнцлийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн тэнцэл алдагдалтай гарахад орлого, тусламжийн хэмжээ 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурч, харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.0 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын нэгдсэн төсвийн орлого буурсан нь орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг татварын орлого буурсантай холбоотой.
Харин төсвийн нийт зарлагын өсөлтөд:
Урсгал зардал өмнөх оны мөн үеэс өсөхөд урсгал шилжүүлэг 1.2 (52.0%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )