Н.Багабанди Монголын эрх ашгийг хангалттай хамгаалсан болж таарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

-Ерөнхийлөгч асан Н.Багабанди гурав дахь удаагаа Оюутолгойн баялаг дахь монголчуудын эрх ашгийг хамгаална-
 


Ардын намынхан өөр хоорондоо ач санахдаа ч, атаа өвөрлөхдөө ч гарамгай аж. Энэ нь гурван сая монголчуудыг 100 жил өлхөн тэжээх нөөцтэй гэдэг Оюутолгой ордыг ашиглаж буй гаднын хөрөнгө оруулалттай компанид төрийн төлөөллийг томилсноос харагдана. Засгийн газар энэ удаад нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр өмнө нь байсан гурван төлөөллийнхөө хоёрыг сольж, нэгийг нь хэвээр үлдээлээ.

Засгийн газар өнгөрсөн сард “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талын 34 хувийг төлөөлж буй гурван суудлын хоёрт нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ингэхдээ МАН-д одоо ч нөлөөгөө алдаагүй гэдэг Ерөнхийлөгч асан Н.Багабандийг гурав дахь удаагаа томилон, нөгөө хоёрыг нь сэлгэсэн.

Өмнө нь тус компанийн ТУЗ-д Монголын талын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй сууж байсан Г.Батсүх, Ц.Түмэнцогт нарын оронд  "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирал гэдгээ танигдсан З.Ган-Очир, АНУ-ын томоохон банк "J.P Morgan"-д татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан нарыг томилсон юм. Эх сурвалжуудын зүгээс Монголын талаас шинээр томилогдсон З.Ган-Очир, Э.Баясгалан нар УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд гэдгийг мэдээлж эхэллээ. Зарим нь эхнээсээ халаас нэгтэй гэдгээ ч хэвлэлээр хүлээн зөвшөөрөв. Дээрх албан тушаалд 46 хүн горилсон гэсэн. Улмаар Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч буюу “Оюутолгой”-н 66 хувийг  Канадын “Туркойз хилл ресурс”-тэй хэлэлцээрийн ширээний ард сууж буй энэ үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон хувийн хэвшлээс гаралтай Э.Баясгалан, З.Ган-Очир нар Монголын талын эрх ашгийг хамгаалахаар болж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын толгойд байгаа нөхөд Ерөнхийлөгч асан Н.Багабандид ач санан улираасан бол Г.Батсүх, Ц.Түмэнцогт нартай улс төрийн хариуцлага тооцлоо. Тэгвэл яагаад Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Оюутолгой” компанийн ТУЗ-д улираасан талаар тайлбар гарахгүй байна вэ. Тэрбээр өөрөө ч таг дуугүй олон мянган ам.долларын цалин, хангамжтай албан тушаалд гурав дахь удаагаа суулаа. Энэ томилгоог дагаад өнгөрсөн хугацаанд хангалтгүй ажилласан гишүүд солигдож байхад, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” компанид Монголын талын эрх ашгийг үргэлжлүүлэн төлөөлөх эрхтэй юу ч гэдэг асуулт өндрөө авлаа. Уг нь, энэ асуултын хариултыг МАН-ын олонх байсан өнгөрсөн парламент хэдийнэ өгчихсөн.   

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд 2010-2013 онд “Оюутолгой” компанийн ТУЗ-д анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 онд энэ албан тушаалд дахин томилогдсон байдаг.  Гэвч өнгөрсөн хугацаанд Оюутолгойн орд дахь Монголын эрх ашиг үндсэндээ алдагдсан гэдгийг УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг баталсан.  Өнгөрсөн парламентаас  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарч, тэд санал, дүгнэлтээ  2018 оны арваннэгдүгээр capд гаргасан. Тэр дүгнэлтээс өмнө нь “Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байсан гишүүд оногдсон үүргээ хэрхэн биелүүлсэн талаар тодорхой ойлголт авч болно. Тухайлбал,  Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөдрийг хүртэл Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй. Зөвхөн нөгөө тал бүх мэдээлэл, шийдвэрийг гаргаж байгаа нь гэрээнд оролцогч талуудын тэнцвэртэй байх нөхцөлийг алдагдуулж байна хэмээн дурджээ. Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу толгой” компаниуд, тэдгээрийг “Оюутолгой” компанид төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд үүнийг хариуцах ёстой.  Мөн Монгол Улс 2010 оны ТЭЗҮ-ээр татвар болон ногдол ашиг хүртэх гэсэн үндсэн хоёр замаар өгөөж хүртэх боломжтой. Харин “Оюу толгой” компани зэсийн баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Төрөөс тавих хяналт сул байгаагаас болж, борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрсэн.  “Оюутолгой” компани Монголын Геологийн төв лаборатори болон Гаалийн лабораторийн шинжилгээний үр дүнг ашигладаггүй. Улмаар татварын маргаан байнга гарах болсон бөгөөд тус компанид хийсэн дөрвөн удаагийн шалгалтаар Монгол Улсад байрладаггүй компанитай холбоотой гүйлгээн дээр зөрчил илэрч байжээ. “Оюу толгой” компани 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн зөрчлөө хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Гэвч “Оюутолгой” компанийн татварын ачаалал Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас тав орчим хувиар бага байгааг ажлын хэсгийн шалгалтаар гаргаж ирсэн гэдэг. Энэ бүх зөрчлийг авч үзвэл, өмнө нь Монголын талын эрх ашгийг хамгаалан сууж байсан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд ажлаа хэрхэн хийсэн нь харагдана. Үүнээс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-тэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нар Оюутолгойн асуудлаар хэрэг үүрээд байгаа. Эхнээсээ шүүхээс ял авсан.  Ерөнхийдөө “Оюутолгой” компани үйл ажиллагаа явуулсан цагаас эхлэн татварын маргаан, улстөрчидтэй холбоотой авлигын асуудал тасраагүй гэхэд болно. Тэр болгонд Монголын тал эрх ашгаа Оюутолгойн ордод хамгаалж чадаагүй, Үндсэн хуульд заасан ард түмний эрх зөрчигдсөн гэдгийг бүх талын эх сурвалжууд баталгаажуулдаг. Тэгвэл “Оюутолгой” компани үйл ажиллагаа явуулсан 11 жилийн долоод нь Ерөнхийлөгч Н.Багабанди ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байдаг юм. Энэ бүгдийн өрнөлд байсан  Н.Багабанди албан тушаалтайгаа үлдсэнээс харахад, тэр өнгөрсөн хугацаанд Монголын эрх ашгийг хангалттай хамгаалсан болж таарлаа.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.67.33) 2021 оны 01 сарын 20

АМ АЖИЛ ХОЁР НЬ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРДӨГ, ӨНӨӨ ЦАГИЙН УЛС ТӨРЧИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ БОЛСОН ТОД ДҮР

0  |  0
Зочин(103.57.95.240) 2020 оны 11 сарын 01

Чингис хааны сүнс ивээж

0  |  0
ЗОЧИН(64.119.24.112) 2020 оны 10 сарын 31

МУ ЫН ЕРѲНХИЙ САЙД НАРЫГ ОЮУТОЛГОЙТОЙ ХОЛБОЖ ЗУУЧИЛАГЧ БОЛЖЭЭ ГЭЖ ХАР ТѲРѲѲЛ БАЙНА АА

0  |  0
Ard olon(192.82.67.130) 2020 оны 10 сарын 31

MONGOL TURIIN GAIHALTAI SHIVSHIG ...

0  |  0
Хүүр(202.9.47.29) 2020 оны 10 сарын 31

Үхээч хүүр болооч

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 10 сарын 31

Ene dorbol angli heltei aldaa onoogoo uhaarsan Enhbayar ,ard tumendee huleen zubshuurgdsun tard tumnii tuluu temtsej RIO Tiontoogin uneniig Mongolchuudadaa haruulj chadsan Ganbaatar nar deer bhaaooo

0  |  0
Андуурал(202.179.27.22) 2020 оны 10 сарын 31

Өөрийнхөө эрх ашгийг Монголын эрх ашиг гэж эргүүтсэн байна.

1  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 10 сарын 30

ЭНЭ ОДООНООС ЭХЛЭЭД МОНГОЛЫН АРД ТУМНИЙ ТЕЛЕЕ БУЯН ХИЙХ БАЙЛГУЙ ДЭЭ.МОНГОЛ БОЛЖ ТЕРСНИЙХЭЭ ХУВЬД

0  |  0
(103.57.92.225) 2020 оны 10 сарын 30

Бишээ компаны эрхийг хамгаалсан хүн үлдэх ёстой байдгийн миний хүү

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 10 сарын 31

Mongoliin turiin bvhel sestimiig gartaa barij daldaas ydairdaad baidag hvn bol yah argavi ene sartyyl munuus mun.Mongoliin erdendt vildever arihnii svljee geedel bvhel vildver aj ahyin etsen darga nariig gartaa avsan nyyts noionton bol yah argavi ene sahailt sartyyl munu .Ene hvniig odoo shalgah hergvvdiig ni ilchileh bolson.Sv.Batbold.Me.Enhbold ene 3 nyytsaar Mongoliin etsed .\n

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 30

manai bux exs eronxiilogch nar bugdeeree cobdogiin gsi yumaa erdoo tsadaxgui zugeer l mongolyn tord zalbiraad zaultsgaa

0  |  0
(192.82.75.100) 2020 оны 10 сарын 30

iimerhuu huvalznuud baigaa tsagt yaaj hugjihevdee

2  |  0
fyy(66.181.161.86) 2020 оны 10 сарын 30

Ene sahalt muujgaig zailuulaachee

2  |  0
Baagii(202.131.227.42) 2020 оны 10 сарын 30

Biaj l baig l dee. Yund n ataarhaad baigaan

0  |  2
Мн(66.181.179.128) 2020 оны 10 сарын 30

Энэ хүн байж байсан нь дээр шүү дэ

0  |  2
matilda(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Иргэн(139.5.217.50) 2020 оны 10 сарын 30

Оюутолгой өнөөдөр ямар шуу байгаа нь ТУЗ-д нь Төрийг төлөөлөн сууж байсан хүмүүстэй их бага хэмжээгээр зайлшгүй холбоотой!; тэгэхээр хариуцлага тооцох, халж солих цаг нь аль хэдийн болсон байсан. Дахиад битгий 3 мануухай томилчоосой!

2  |  0
m(66.181.183.198) 2020 оны 10 сарын 30

boliocheeee

2  |  0
Уншигчч(103.10.22.111) 2020 оны 10 сарын 30

Шунал нь шулам болно оо.гэдэс хагарах вий дээ.гадааадын компанийн хөлсний хүнээр тодорлоо.зайлуул.ёстой чааваас амьтан юм даа.монголын төрийг ёстой гутааж увайгүй амьтан болохоо харууллаа даа.дэлхийд ийм ерөнхийлөгч байхгүй шүү.ман худлаа ярихаа болих хэрэгтэй.\n\n

3  |  0
ЗОЧИН (192.82.68.185) 2020 оны 10 сарын 30

Багабанди Үхсэн буурын толгой харуулаад МАН төр засгийг удирдаж байгаа үед ашигтай ашиггүй хамаагүй зөөлөн суудалд бааварлаад суужил байх болно

2  |  0
хүндэтгэх ёс(66.181.188.64) 2020 оны 10 сарын 31

Суудлаа өгөөч ширэн нүүрлээд суугаад байх юм.Номоо бич .

5  |  0
zochin(122.201.24.154) 2020 оны 10 сарын 30

KHUTSNA BIZ

0  |  0
Mmm(202.9.46.194) 2020 оны 10 сарын 30

Ene hun mongoliin tuluu baij bhad buruudah ymgui bh aa

0  |  2
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 30

Uu tiin tiin mongol uls ali hezeenii dubai bolchood bhd

0  |  0
ЗОЧИН(202.9.46.42) 2020 оны 10 сарын 30

Багабанди ЭХ оронч хYH мен YYYYYYYY??????

0  |  3
Top