Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн төсөлд тусгажээ.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг Улсын авто замын сангийн хөрөнгөөс 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Шинээр хэрэгжих 21 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ.
Төсвийн тухай хуулийн 29.4 дэх заалтыг тодруулбал:
29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана гэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
huviin yum bol 1 zunl baridiin b aler