Британийн бизнесмен Трампын ялалтад 5 сая ам.долларын бооцоо тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

 

АНУ-д 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Ерөнхийлөгчөөс гадна тус улсын дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын гурваны нэг буюу 35 гишүүн, 13 муж, бүс нутгийн амбан захирагч нарыг сонгоно.

Цагаан ордны төлөө Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд ерөнхийлөгч Майкл Пенстэй /Бүгд Найрамдах нам/ АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден, Калифорни мужийн сенатор Камала Харис /Ардчилсан нам/ нар өрсөлдөж байгаа юм.

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн санал хураалтын үйл явцыг гэр бүл, туслахуудын хамтаар өөрийн өргөөнд ажиглаж байгаа аж. Түүний өргөө Цагаан ордны зүүн жигүүрт байдаг бол баруун жигүүрт ажлын өрөө нь байрладаг байна.
-Энэ удаагийн санал хураалтад оролцож байгаа сонгогчдын 13 хувь нь сонгуульд анх удаа санал өгч байна.

-АНУ-ын сонгогчдын 34 хувь нь хамгийн гол асуудал нь эдийн засаг гэсэн бол 21 хувь нь арьс өнгөний тэгш бус байдал, 18 хувь нь коронавирус гэж үзэж байна. Түүнчлэн, тус улсын иргэдийн санааг зовоож буй таван асуудалд гэмт хэрэг, аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал багтжээ.

-Их Британийн нэрээ нууцалсан бизнесмен Доналд Трампын ялалтад таван сая ам.долларын бооцоо тавьжээ. АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч ялсан тохиолдолд хуучин банкир тэрбээр 14.2 сая ам.доллар авах юм. Харин Байдены ялалтад өөр нэг эрхэм 1.29 сая ам.долларын бооцоо тавьсан бөгөөд Ардчилсан намын нэр дэвшигч ялсан тохиолдолд бооцоогоо 40 хувиар нэмэгдүүлж авах боломжтой болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top