Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсонтой холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн БНХАУ-д экспортлох коксжих нүүрсний тариф 50 хувиар хөнгөрөхөөр болжээ.
Гэсэн ч үнэ болон экспортын хэмжээнд нөлөөлөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Одоогоор экспортын тариф гурван хувь байгаа юм. Шинжээчдийн дүгнэж байгаагаар БНХАУ-ын дотоодын зах зээлд Австралийн нүүрсний эрэлт одоо ч нэмэгдсээр байгааг онцоллоо.
Богино хугацаандаа Монголын нүүрсний үнэ өсөх төлөвтэй байгааг уул уурхайн портал Mining цахим хуудас мэдээлэв.
Аравдугаар сарын 30-ны байдлаар Ганцмод боомтоор тээвэрэлж буй Монголын коксжих нүүрсний үнэн тонн тутамдаа 840 юань, угаасан нүүрсний үнэн 1040 юань хүрээд байна.
Эх сурвалж: Mining
Сэтгэгдэл ( 0 )