АНУ-ын тусгай алба Байдены хамгаалалтыг чангатгана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

АНУ-ын тусгай алба ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай болоод буй нэр дэвшигч Жозеф Байдены хамгаалалтад зориулж нэмэлт хүч илгээхээр төлөвлөж байна гэж “Washington Post” эх сурвалж дурдан мэдээлжээ.

Уламжлал ёсоор АНУ-ын тусгай алба нэр дэвшигчийг ялагчаар зарласны дараа хамгаалалтыг нь чангатгадаг байна. Ингэхдээ Байден ялалт байгуулж, Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тохиолдолд протоколын дагуу сонгогчдын коллеги санал хураалтын дүнг баталтал буюу арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл тусгай алба үүрэгт ажлаа бүрэн хэмжээгээр гүйцэтгэх чадахгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top