Шүүх дээр ялагдсан Жонни Депп шинэ кинонд тоглохоос татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Холливудын алдарт жүжигчин Жонни Депп “Fantastic Beasts and Where to Find Them 3” кинонд тоглохоос татгалзжээ. Тэрбээр өөрийн Инстаграмдаа түүнийг үнэнчээр дэмжиж, халуун дулаан үг хайрлаж байсанд талархал илэрхийлээд түүнд “Fantastic Beasts” киноны Гриндевалдын дүрээс татгалзах хүсэлт тавьсныг хүлээн авч буйгаа мэдэгджээ. Депп “Их Британийн шүүхийн гаргасан итгэмээргүй шийдвэр үнэний төлөөх миний тэмцлийг зогсоохгүй” гээд шүүхийн шийдвэрийг давж заалдах болно гэж бичжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх гүтгэлэг нь бодит байдалтай нийцэхгүй гэдгийг нотлох болно гэж алдарт жүжигчин онцолсон байна.

Жонни Депп түүнийг хуучин эхнэр Эмбер Хердийг зоддог байсан гэсэн нийтлэлтэй холбогдуулан “The Sun” сониныг Их Британийн Шүүхэд өгсөн билээ. Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн шүүх Жонни Деппийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм.

Английн зохиолч Жоан Роулингийн “Харри Поттер” номд гардаг үйл явдлаас 65 жилийн өмнөх үйл явдлыг өгүүлдэг “Fantastic Beasts” цувралын эхний анги 2016 онд гарчээ. Депп хар шидтэн Геллерт Гриндевалдын дүрийг бүтээсэн юм.

Жонни Депп жүжигчний карьерынхаа туршид “Оскарын” шагналд гурван удаа нэр дэвшиж байсан бөгөөд кино урлагийн нэр хүндтэй нийт 65 гаруй шагнал хүртэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyunaJ(82.81.5.217) 2020 оны 11 сарын 08

Ymar ch ner khundtei baisan.....Khen ch bai \n\nkHUULI EOSNII DAGUU khariutslaga Shiitgelees \nzugtakh eosgyi\n\nOnoodor bid EMEGTEICHUUD ADIL ERKHTEI \nsogdoj zovoj amidrakhgyi. SORJ TEMTSEJ \nmuu muukhai bukhniig Elchilj Amidrakh eostoi\n\nMongol Emegteichuud Okhid Busgyichude\nErkh choloogo Deedelj Amidrana shuu

0  |  0
Top